Нэг хэсэг цахим ертөнцөөр шуугиан тарьсан Мессигийн үнэнч шүтэн бишрэгч таван настай Афган хүү Муртаза Ахмадигийн мөрөөдөл биелжээ. Эрээн гялгар уутаар өмсөл хийж Месси 11 гэж бичсэн таван настай хүүгийн зураг цахим ертөнцөөр явсаар Мессигийн сонорт хүрч хүүд өөрийнхөө гарын үсэгтэй өмсгөлөө явуулж байсан.

Тэгвэл хүү үнэнч шүтэн бишрэгч алдарт хөлбөмбөгчин Месси тэргүүтэй “Барселона” клубынхан Саудын Арабын клубтэй үзүүлэх тоглолт хийх үеэр ийнхүү уулжээ. Энэ үеэр Месси  "Катарын нийслэл Доха хотноо болох 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын нээлтэд афган хүүтэй хамт оролцохоор болсноо мэдэгджээ.