1482112957_15556143_10155532324134460_1374276486_o.jpg

Гудамж, талбайн самбарт тавигдаж байгаа мэдээллээс иргэд өөрт хэрэгтэйг олж хардаг. Эдгээр самбарууд сонгуулийн үеэр нэр дэвшигчдийн зураг болон уриа үгээр, аливаа баяр дөхөхөөр мэндчилгээ, урамшуулал, хямдралын зараар дүүрдэг болоод байгаа.

Тэгвэл СХД-ийнхэн нэгэн өвөрмөц мэдээллээр самбарнууд байрлуулж байгаа нь шинэ жилийн үеэр содон тусч байна. Засаг даргын тамгын газраас санаачилсан “Энгийн дадлаар эрүүл амьсгалъя” аяны мэдээлэлтэй самбарыг дүүргийн хэмжээнд байрлуулжээ. Шинэ оны баяр дөхөж байгаа энэ үед баярлаж цэнгэхээс илүү утааны хор нөлөөллөөс иргэдийн эрүүл мэндийг хамгаалах нь чухал гэж сонгинохайрханчууд үзжээ.

Сонгинохайрханчууд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах сурталчилгааг өвөрмөцөөр хийжээ