Сүүлийн үед Хятадын тэжээвэр амьтны зах дээр цэцэглээд байгаа шинэ арга нь нохдын гөлөгийг элдэв аргаар тордох арга аж. Энэ гэхдээ тордох бус харин эсрэгээрээ хороох ажил болдог байна. 

Учир юу гэвээс, амьтан худалдаалагчид сул дорой гөлөг хямд үнээр худалдан авч, үүндээ элдэв тариа тарилга хийж, бүүр хүнээр бол бүрэн гоо сайхны мэс засал хийдэг байна. Жишээ нь энгийн нэг цагаан өнгөтэй гөлөгт элдэв аргаар цоохор толбо хийж, үүнийгээ дальматин үүлдрийн гөлөг мэтээр арилждаг гэнэ. 

Энэ мэтээр өчнөөн тамлан зовоож эмчилгээ, гоо сайхны мэс засал хийлгэсэн гөлөг нь бараг 7 хоног болоод л үхчихдэг. Зарим нь бүүр худалдаачны хуурсан аргыг нь мэдэж амжилгүй эзнийхээ гар дээр үхдэг аж.