Үндэсний сар шинийн баяр дараа Олон улсын эмэгтэйчүүдийн баяр биднийг угтаж байна. Хамгийн хайртай ээж, хань, эмэгтэйчүүдээ баяруулахаар бодол өвөртөлсөн яваа уншигч та бүхнийг “Бүх хайрыг бүсгүйчүүддээ” нэгдсэн тоглолтонд урьж байна.

Баярын үеэр олон тоглолт болдог. Харин энэ тоглолт нь бусдаас өвөрмөц, содон тэр дундаа нэгдсэн болох гэж байгаараа онцлогтой. Үзэгч та бүхэн рок поп, хошин шог, нийтийн дуучдыг нэгэн зэрэг тайзнаа дуулж, хөгжөөх хоёрхон үдэш болж мартагдахааргүй тоглолт болно гэдгийг зохион байгуулагч тодотгон хэллээ.

Тоглолтонд:

Хошин урлагийн Мөрөөдлийн театр, Эмоци продакшин, Өнгөт инээд, “Пароди” Чапи суурь хүрэлцэн ирж та бүхнийг хөгжөөхөөсөө гадна Дуучин Ардын Жүжигчин А.Долгор, АЖ Ш.Чимидцэеэ, Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын дуучин МУГЖ Ө.Уянга, Uvertura хамтлаг, МУГЖ С.Ганзориг, С.Дэлгэрмөрөн, Харангийн Ц.Чулуунбат, П.Идэржавхлан, Чулуунчимэг, Ундрал, Гантулга, 3 бүдүүн хамтлагийн ахлагч А.Мөнгөншагай нар хүрэлцэн ирж ая дуугаа өргөнө.

Та бүхэн 3-р сарын 8-нд 15 цагт, 3-р сарын 9-ны өдрийн 19 цагаас АСА циркт болох тоглолтонд хүрэлцэн ирэхийг урьж байна.