За япон хүнийг их ёс журамтай улсууд гэж ярьдаг билээ. Үүнийг японы хуультай нь холбож бага сага сонирхож үзье.


1. Очерь дайрагч.
Японд очерь дайрсан хүн "Хөнгөвтөр гэмт хэргийн тухай хууль"-ийн 1-13-т зааснаар гэмт хэргийн хүнд хөнгөн нөхцөл байдлыг харгалзан үзэж нэг сая хүртэлх иен эсвэл 24 цаг хүртэлх хугацаагаар баривчлах ял онооно.
2. Таксинд бөөлжих.
Хэрэв та японы газар нутаг дээр байхдаа таксин дотор бөөлжсөн бол эрүүл согтуу эсэхээс үл хамааран "иргэний тухай хууль"-ийн зааварчилгаа зөрчсөн тухай заалтыг үндэслэн захиргааны хариуцлага тооцох ба мөн таксинд цэвэрлэгээний мөнгийг төлбөр болгон өгнө.
3. Нанчилдаан
Японд хүмүүс хоорондоо маш ховор нанчилддаг байна. Үүнийг гол шалтгаан нь нанчилдаан болсон шалтгаасанаас үл хамааран нанчилдагч талуудыг 6 сараас 2 жил хүртэлх хугацаанд хорих ял оноодог байна.
4. Олон нийтийн газар шүлсээ хаях
Олон нийтийн газар шүлсээ хаяж байгаад баригдах аваас 1000-10000 иенээр торгох ба ял шийтгэл авч байсан эсэх тэмдэглэл дээр "Тийм" гэдэг тэмдэглэгээгээр мялаалгах болно. Хамгийн аймшигтай нь хүн тэр тэмдэглэл дээр хүн алж байсан хүн ч гэсэн бас л мөн адил "Тийм" хэмээх медальтэй байдаг байна.
5. Зөвшөөрөлгүй антрактика руу аялсан этгээд
Ойрын жилүүдэд дэлхийн дулаарлын эсрэг японы засгийн газар тусгайлан арга хэмжээ авч өөрийн улсаас шалтгаалах бүхий л зүйлсийг бууруулахаар шийдсэн байна. Тиймээс Япон улсын харьяат иргэн Антрактикад аялах хүсэлтэй бол холбогдох яаманд өргөдөл гаргаж 4 цагийн " Антрактика-ийн байгалийг хамгаалах тухай мэдлэг" хичээлд суун шалгалт өгч, шалгалтандаа тэнцсэн этгээд Антрактика руу зорчих эрхээ олж авах болно. Шаардлагийн эс биелүүлсэн этгээдэд 500000 иен хүртэл мөнгөн торгуул оногдуулж улсаас тусгай анхааруулга өгнө. 
6. Хогоо цагтаа асгаагүй этгээд
Хогоо цагтаа асгаагүй этгээдийг 5 жил хүртэл хөл хорионд оруулж дээр нь 10 сая хүртэл иенээр торгоно. Мөн японд өдөр болгон асгах хог нь хоорондоо өөр өөр байна. Жишээ нь:
Даваа гариг: шатаж тэсрэмтгий хог
Мягмар гариг: тэсрэмтгүй бус хог
Лхагва: хуванцар сав
гэх мэтчилэн... 
хогоо ялгаж асгаагүй этгээдийг хогоо цагтаа асгаагүйгээр тооцон ял онооно.
7. Илүү гарсан хариулт буцааж өгөөгүй этгээд
Японд илүү гарсан хариултын мөнгийг буцааж өгөөгүй этгээд нотлогдох аваас залилангийн хэргээр ял авах болно. Хэргийн хүнд хөнгөнөөс шалтгаалан баривчлах эсвэл хөл хорих ял онооно.
8. Цахилгаан шон дээр авирагч
авирсан этгээдээр тус шонд авирсны улмаас үүссэн бүх эдийн засгийн хохирлыг бүрэн төлүүлэх ба 1 жил хүртэл хөл хорионд байлгана. 
Японд зөвхөн тусгай шонгийн цахилгаанчин буюу тусгай гэрчилгээ эзэмшигч этгээд цахилгааны шонд авирах эрхтэй байна.
9. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих
10 жил хүртэл хорих ял дээр нь 1 сая иенээр торгоно. Бүх насаараа жолооны үнэмлэх авах эрхээ хасуулна.
10. Архиар шахах
Архиар шахсан этгээдийг цагдаагийн газарт дуудлага өгсөн тохиолдолд 48 цагийн хөл хорио дээр нь 10 мянган иенээр торгуулна. Мөн "тийм" хэмээх медалиар шагнуулна.
Та бүхэнд гэж хэлэхэд япон хүнийг л архиар шахаж болохгүй шүү. Учир нь японы "архидан согтууралтаас үүдэлтэй амгалан тайван байдал алдагдуулахаас урьдчилан сэргийлэх тухай хууль"-ийн 2дугаар зүйл ангийн дагуу танийг 48 цагийн хөл хорионд оруулж дээр нь 10 мянган иенээр торгож, мөн "тийм" хэмээх медалиар шагнуулна. Бүр түүнээс хамгийн аймшигтай зүйл бол шахуулсан этгээд согтуурлаас болон гэмт хэрэг үйлдэх эсвэл жолоо барьсан тохиолдолд шахагч этгээдэд адил ял онооно. жич: энэ хуулийг Монголд туршвал их үр дүн өгнө гэж хувийн зүгээс их итгэж байгаа болном. 
Via: Орчуулга

Норовын Тэгшбаяр