Монголд хип хоп дууны суурийг тавьсан анхдагчдын нэг  “Люмино” хамтлагийнхан шинэ уран бүтээлдээ ороод тун завгүй явна. Тус хамтлаг нэг хэсэг тус тусынхаа мөрийг хөөсөн хип хопчид хамтын уран бүтээлээ сэргээж, томоохон хэмжээний тоглолт хийх тухайгаа фэнүүддээ дуулгасан ч одоогоор тодорхой нэгэн сюрприз задлаагүй байгаа.

Тэгвэл саяхан  "Люмино" хамтлагийн ахлагч Баажий буюу Б.Батхишиг,  “ТВ-Коктейл” хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяр, А.Өнөржаргал нартай хамт нэг оронд хэвтэж буй хамтдаа байгаа тэдний зургууд фэнүүдийнх нь анхаарлыг татахгүй өнгөрч чадаагүй бололтой.

Тэдний хэн, хэн нь өдгөө гэр бүлийн амьдрал зохиосон төдийгүй хоёр гурван хүүхдийн аав болсон учраас ийнхүү аягласан зургууд нь яах аргагүй олны анхаарлыг татав. Харин уран бүтээлч залуус үүнийгээ нэгэн клипний зураг авалтын үеэр авахуулсан гэдгээ найз нөхөддөө дуулгасан бөгөөд чухам ямар дуу болон хэний зохиомжтой клип хийлгэснээ ихэд нууцалж байгаа юм.

Ямартай ч, тун удахгүй “Люмино” хамтлагийн Баажий “ТВ-Коктейл”-ийн Цоомоо, Өөскө хоёрыг өвөртөө “оруулсан” сонирхолтой клип тун удахгүй үзэгчдийн хүртээл болох байлгүй дээ.

Д.Ана