2017.03.17 / БИЛГИЙН ТООЛЛЫН 20

ХАВРЫН ТЭРГҮҮН ХАР БАР САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Үс засуулбал: Өлсөж ундаасна

Наран ургах, шингэх: 07.03-18.55

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Сансар

Суудал: Хий

Аргын тооллын 3 сарын 17, Сугар гараг. Билгийн тооллын 20, Хонгорцог одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран 7 цаг 03 минутад мандан, 18 цаг 55 минутад жаргана.

Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.