Хаврын тэргүүн Хар бар сар
Зургаан цагаан мэнгэтэй Хөх луу өдөр

Аргын тооллын: 2017.3.18, Бямба гараг

Наран ургах шингэх: 06.59-19.01

Үс засуулбал: Өвчин ирнэ

Барилдлага: Шид

Шүтэн барилдлага: Авахуй

 

Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, шид бүтээл үйлдэх тарни тоолох болон дэлгэрүүлэх, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн.

 

Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.