2017.04.08 / БИЛГИЙН ТООЛЛЫН 12

ХАВРЫН ДУНД ХАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ҮХЭР ӨДӨР

Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ.

Наран ургах, шингэх: 06.18-19.31

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Мунхрахуй

Суудал: Уул

Аргын тооллын 4 сарын 8, Санчир гараг. Билгийн тооллын 12, Бага морь одтой, хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран 6 цаг 18 минутад мандан, 19 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.

Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.