Намайг Г******** гэдэг. 2 ах нэг эгч, нэг эрэгтэй дүүтэй. Манай аав бурхан болоод 10 жил болж байна. Ээж аав маань биднийг үнэхээр муу хүмүүжүүлсэн. Бага байхад бидний хоорондоо муудаж сайндахаар дандаа нэг нэгнээс нь өмөөрч зодож, хэн нэгнийг нь магтаж шагнаад бусдыг нь загнаж зодоод хоосон үлдээх зэрэг нь өдөр тутам л болдог зүйл байлаа.

Харин одоо манай ах эгч дүү бид хоорондоо ямарч эв найрамдал сайхан харилцаа түй ч байхгүй. Бүгд бие биенээ үзэн ядсан, хэрэг болохгүй мөртлөө үргэлж бие биедээ гай болсон хүмүүс л байдаг. Би эд нар надаас хол бүүүүр хол ор сураггүй амьдраасай л гэж хүсдэг. Намайг унаа тэрэгтэй болохоор ”миний дүү тийш ээ ийшээ хүргээд өгөөч” гээд шаал хэрэггүй юманд шөнө өдөргүй залгана.

Татгалзвал үхэж байсан хар п…. дандаа сайхан явахыг чинь харая гээд л… үнэхээр залхаж байна. Бусад айлын үр хүүхэд хичнээн эвтэй сайхан ёс жудагтайг хараад гэрийнхэнээ бодохоор уйлдаг. Би сайхан ханьтай. Тэдэнд миний хань зөндөө тус болдог. Харин тэд яг авах ёстой юм шиг, өмнөөс нь гүйх ёстой юм шиг ханддаг. Манай нөхөр угийн тусархаг болохоор нэг их эмзэглээд байдаггүй л дээ.

Гэхдээ муу ах дүүс гэдэг жинхэнэ дайсан байдаг юм байна. Үргэлж сэтгэл тавгүйтүүлж үргэлж төвөг удна. Хүмүүс минь үр хүүхдээ л сайхан хүмүүжүүл. Насны бөгсөнд бидэнд сайхан хүмүүжүүлсэн үр хүүхэд л сэтгэлийн амар амгаланг өгнө. Өөр хоорондоо ч тус нэмэртэй байна шүү дээ. Надад өнөөдөр үнэхээр гунигтай байнаа. Дэмий юм бичсэнд уучлаарай.

cekc.mn