Нөхөр бид хёор хамтдаа амьдраад груван жил болж байна. Сүүлийн үед маргаантай байгаа. Имй үед аав маань эмнэлэгт 3 сарын эмчилгээ хийлгэхээр болсон. Би одоо аавыгаа сахиж байгаа. Нөхөр гэртээ байгаа. Хүүхдийг ээж гэртээ харж байгаа. Би амралтын 2 өдөр гэртээ очиж үнсгэлжиндээд л манай гэр бүл тархай бутархай л байна одоогоор.

Эмэгтэй хүний нэг зөн совин байдаг даа. Сүүлийн үед нөхөр маань өөр хүнтэй болсон бололтой. Бүх чатаа устгадаг болчихож. Нэг л хүйтэн хөндий. Юм ярихаар л хэрүүл болчих гээд сүүлдээ хэрэлдэхээс үг хэлэхээс ч залхаж байна. Сүүлийн үед хэлээ хазаад л чимээгүй л суугаад байгаа. Уг нь ч хэлж ярих юм байгаад л байх юм. Чимээгүй, дуугүй л аяыг нь харзнасан байдалтай байгаа.

Би туршиж  үзэх гээд нэг ФБ хаяг нээлээ. Тэгээд найзын хүсэлт явуулсан авчих юм. Уг нь таньдаг л хүнээ авдаг болохооё залуухан охидыг ер авдаггүй юм.  тэгсэн найзаар авчихлаа. Ер нь л

Яг ийм үед нь нөхрөө яаж засаж эргүүлж авах вэ? Ядаж хамт хоол хийдэг эсвэл хог асгахаа ч больсон.  Намайг гэр цэвэрлэж байхад хувцас угаадаг ч юм уу, гэрийн ажлаа хувааж хийдэг нь болилоо.  Яах вэ? хүнд байхад нөхөр ийм байгаад байхаар бүүр гомдоод байх юм. Нээх хүйтэн хөндий, бие нь л гэртээ байгаа болохоос сэтгэл зүрх нь өөр газарт...