Миний асуух зүйл гэвэл эрчүүд яагаад ийм жүжигчин байдаг талаар. Энэ нөхцөл байдлаас үзэхэд эр хүн эмэгтэйчүүдийг 2 ангилж авч үздэг бололтой.

1. Чин сэнгэлээсээ хайрлаж хүндэлдэг хайртай бүсгүй.
2. Зүгээр хэд хоног зугаагаа гаргаад орхих эмэгтэй.

Миний мэдэхийг хүсэж байгаа зүйл бол та нар энэ 2 эмэгтэйтэй хэрхэн харьцдаг, ямар үйлдлүүд гаргадаг вэ? Зүгээр л унтахыг хүсч байгаа залууг үнэхээр намайг хайрлаж байгаа залуугаас хэрхэн ялгаж харах вэ?

Бүх эрчүүдийг ийм гэж хэлсэн үг бишээ тийм болохоор ялгаж чадах чадвартай болоход тусална гэж найдаж байна. Чин сэтгэлээсээ хариулж олон сайхан бүсгүйчүүдэд тус болно гэж итгэж байна…

cekc.mn