Хаврын адаг Хөх луу сар
Нэг цагаан мэнгэтэй Хөхөгчин тахиа өдөр

Аргын тооллын: 2017.4.28, Баасан гараг
Наран ургах шингэх: 05.39-20.00
Үс засуулбал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

 

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн.

 

Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.