Хаврын адаг Хөх луу сар
Есөн улаан мэнгэтэй Улаан нохой өдөр

Аргын тооллын: 2017.4.29, Бямба гараг

Наран ургах шингэх: 05.38-20.01

Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно

Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

 

Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.