Та бүхэнд өдрийн мэнд хүргье. Би 29 настай нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг жирийн Монгол эмэгтэй. Төрөөд 3 сар болж байгаа юм. Нөхөр маань чатаар нэг хүүхэнтэй харилцдаг юм.

Өмнө нь ч уншиж байсан нэх тоодоггүй юм. Нэг тоглоомын талаар л ярилцдаг бололтой тийм харилцаатай хүмүүс.

Саяхан санаандгүй бас харилцсан байсныг нь уншсан утсаар ярилцдаг тэр энэ дугаар дээр байгаа шүү гэсэн юм бичсэн байсан. Фб чат болохоор мэдээж эхнэртэй хүүхэдтэйг нь мэддэг. Өө бас дунд нь манай хүн үнссэн эможи явуулсан байна  Юу гэх гээд байна гэхээр гэр бүлтэй эрчүүдэд иймэрхүү хааяа чатладаг утсаар ярьдаг эмэгтэй найзтай байх нь хэвийн зүйл үү? Би хүндрүүлж ойлгох хүсэлтэй болоод ингэж бодоод байна уу?

Нэг л дургүй хүрээд байх юм, мэдээж уурласан. Төрөөд удаагүй бас жин тодорхой хэмжээгээр нэмсэн учир бидний сексийн харилцаа урьдных шигээ биш байгааг мэдэж байгаа ч яагаад хэдхэн сар хүн шиг байчихаж болдоггүй юм бол доо. Манай хүн өмнө нь намайг хуурч байсан.

Гэхдээ тэгээд яахав уучилсан юм. Өөрөө ч ухаарсан дүр үзүүлсэн гэхүү дээ. Дахин ийм асуудал гарвал бүх юм дуусна гэж ойлгуулсан юм. Энэ асуудалд яаж хандах вэ нялх биетэй болохоор эмзэглээд байна уу?

 

 http://www.cekc.mn