29-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон Хангайн уулсаар, 31-нд баруун аймгуудын хойд хэсгээр, 6-р сарын 1-нд төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр бороо орно. Салхи 31-нд баруун аймгуудын нутгаар, 1-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 29-нөөс дулаарч Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 1-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.