Нийгэмд олон төрлийн асуудал бий. Асуудал бүр гарц, шийдэлтэй. Салбар бүрийн асуудлыг хөндөж, манлайлагчдын сонирхолтой гарц, шийдлийг өгүүлдэг “Leader ships forum” энэ удаа нийгмийн асуудлыг хөндөж “Лантуун дохио” төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Ганжавхланг урилаа. Түүнийг хүүхэд хамгааллын “Ид шидийн орон” цогцолбор төвийг санаачлан нийслэлийн алслагдсан цэг Баянхошуун дахь гэр хорооллын дунд босгож буйгаар нь олон нийт мэднэ.

 

НИЙГЭМ СЭТГЭЦИЙН ӨВЧИНД ӨРТӨЖ ЭХЭЛСЭН

 

Нийгмийн аюул хэнийг ч тойрдоггүй. Та бидхотын А зэрэглэлд сууж байна. Нүхэн гарц рууяваад ороход орон гэргүй хүүхэд, замын урд талдбиеэ үнэлдэг бүсгүйчүүд, дэргэд нь архичид байжл байна. Хүнийг хөнөөхөд ч бэлэн хүмүүс байна. Энэ бол бидний нийгэм. 1990 онд хаягдсанхүүхдүүдийн үе өнөөдөр гарч ирлээ. Тэд одоо 27, 28 настай болчихсон. Хүнд хэлбэрийн гэмт хэрэгтэдний зүгээс үйлдэгдэх байдал зонхилж эхлээд байна.

Учир нь Монгол Улс 1990 онд хүүхдүүдээ ямар ч хайр, халамжгүйгээр хөсөр хаяснаас болж өнөөдөр нийгэм дээрхүр дүн нь тэднээр илэрч байна. Өнөөдөр ч ялгаагүй маш олон хүүхэд хүчирхийлэл дунд, хогийн цэг дээр, гудамжинд, Туулын бургасанд унтаж байна. Монгол Улс 20 жилийн дараа ч сургамж аваагүй, хүүхдүүдээ тоохгүйхэвээр байна. Эдгээр хүүхэд бидний хүүхэдтэй цуг л өсч торнино, нэг гудамжаар явж, нэг автобусанд сууна. Хараахяналтгүй хүүхдүүд аймшигтай хүн болж өсвөл таны хүүхдэд ч тэр аймшиг ирнэ. Аминч үзэл талаас харсан ч хүнхувиа хичээхийн тулд сайн хүн байх хэрэгтэй. Түүнээс биш Зайсанд очиж амьдарлаа гээд хамгаалагдаж байгаазүйл ерөөс байхгүй.

Сүүлийн үед томоохон хэргүүд гарч, нийгэм сэтгэцийн өвчинд өртөж эхэлж байна. Хүүхдийг хаздаг, заазуурддагхэрэг. Хамгийн сүүлд гурван хүүхэд аавынхаа гарт амиа алдлаа. Энэ бол энгийн сэтгэхүйгээр гарч ирэхгүй. Үүнээсбид тухайн хүнийг харгис алуурчин гэж харж байгаагийн нөгөө талд нийгэм яагаад гурван хүүхдээ алах хэмжээндхүргэв, тэр хүн ямар нийгэм, гэр бүлд өсөв, яагаад 18 настай хүүхэд хүний толгойг тасдах сэтгэхүйтэй болов, тэдбагадаа ямар амьдрал туулав гээд нийгмийг давхар судлах хэрэгтэй болж байгаа юм.

 

ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ТЭМЦЭЛ БОЛ ХАНДЛАГЫН ТЭМЦЭЛ

 

Манайд үчирхийллийг зогсоох хууль эрх зүйн орчин сайжирсан. Үүнтэй бид маргаж болохгүй. Өмнө нь хүмүүс “Нохойд барих модгүй” гээд хуульгүйг хэлдэг байсан бол Гэр бүлийн хүчирхийлэлттэй тэмцэх тухай хуультайболчихлоо. Гэсэн ч хүчирхийлэл буурахгүй байна. Дээрээс нь сүүлийн нэг, хоёр жилийн эдийн засгийн хямралыгдагаад дундаж давхарга байхгүй болж байна. Ядуу давхаргынхан нэмэгдэж, түүнийг дагаад архидалт өсч байна. Архидалт ихэснэ гэдэг гэр бүлийн хүчирхийлэл гаарч байгаагийн илэрхийлэл. Үүн дээрээс нэг зүйлийг хараххэрэгтэй. 20 жилийн турш хүүхдээ, эхнэрээ зодсон зуршилтай хүмүүс байдаг. Тухайн хүний үйлдэл нь сүүлдээзуршил болоод хувирчихаж байгаа юм. Нэг хууль батлагдаад тэр хүний муу зуршил алга болно гэж байдаггүй. Машхэцүү асуудал. Харин ч шоронд явах хүмүүсийн тоо нэмэгддэг. Өнчин хүүхдүүд ч тэр хэрээр олон болно. Үүнийгзогсоохын тулд бид хандалгын өөрчлөлт гэдэг зүйл дээр маш сайн ажиллах ёстой. Мэдээж нэг хүн очоод лекцуншаад, бэлэг, хувцас өгөөд нэг удаагийн үйлдлээр үгүй болдог зүйл биш. Тэнд нь хоёр, гурван жил амьдардаг, хажуунаас нь нөлөөлөл үзүүлэх маягаар тэр хүмүүстэй ул суурьтай хамтарч ажилладаг байх ёстой.

Хүчирхийллийн эсрэг тэмцэл бол хандлагын тэмцэл. Өнөөдөр гурван хүүхдийг хөнөөсөн хэрэгтнийг нь шорондхийлээ гээд энэ асуудал шийдэгдэхгүй. Урьдчилан сэргийлэх, нөлөөлөх ажлууд маш их хийгдэх ёстой. Харамсалтай нь үүнийг бид холын зайнаас хийгээд байна. Зарим нь сошиал орчинд бичиж байна. Хамгийнойртож байгаа нь архинаас гаргах АА цуглаанд нэг лектор очоод дээд тал нь гурван цаг ярьчихаад буцаадявчихдаг. Нөгөө хүн яг тэндээ үлдэнэ. Лектор долоо хоног бүр очих уу, үгүй. Хүний олон арван жил үүссэн зуршил, хандлагыг өөрчлөхийн тулд нэлээд удаан хугацаа шаардана.

 

ӨВЛИЙН ХҮЙТЭНД ГУДАМЖИНД НҮЦГЭН ГҮЙЖ ЯВАА ХҮҮГ ГЭРТЭЭ АВААЧААД, ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ХҮНХЭР ОЛОН БЭ

 

“Лантуун дохио” төрийн бус байгууллагын хувьд өнгөрсөн таван жилийн хугацаанд 30 гаруй мянган хүнд нөлөөлөл, урьдчилан сэргийлэх, тусламж үзүүлэх үйл ажиллагаа явуулсан байдаг. 26 томоохон төслийг хэрэгжүүлсэн. Хүнхудалдаалахын эсрэг үйл ажиллагаа маань үргэлжилж байгаа. Энэ нь гэрч, хохирогчтой холбоотой асуудал учраасил тод мэдээлэх боломжгүй. Харин хүүхэд рүү чиглэсэн сайн үйлсийн ажлуудыг хүмүүс сайн мэддэг. Хүүхэдхамгаалах баатрыг “Лантуун хүү”-гээр төлөөлүүлж, үүнийхээ дагуу комик номууд гаргасан. Гар утасны аппликейшн, хүүхдийн эрхийн талаарх нэвтрүүлэг гээд мэдээлэл өгөх ажиллагааг сайн хийсэн. Энэ бол төрийн бусбайгууллагын хийж чадах хамгийн том ажил. Урьдчилан сэргийлэх ажил ТББ-тай хамийн их хамаатай. Хүндбарьсан загас өгөх биш, загас барьж өгөхийг заах нь чухал гэдгээр бидний зүгээс хийсэн хүмүүст үлдэцтэй ажилолон бий. Оёдлын машин бэлэглэсэн өрх, хараа хяналтгүй өссөн хүүхдүүдэд гутлын цех байгуулахад нь тусалж, өнөөх нь өргөжөөд тэдний амьдралд үр нөлөө өгсөөр байна.

Гэвч дээр өгүүлснээр нийгмийг цочроосон аймшигтай хэргүүд гарсаар байна. Хүчир­хийлэлд өртсөн хүүхэд, очихгазаргүй, нөхөр нь алчих гээд байгаа эмэгтэйчүүдийг хэн хүлээж авах вэ. Өвлийн хүйтэнд гудамжинд чармай нүцгэнгүйж яваа хүүг гэртээ аваачаад, тусламж үзүүлэх хүн хэр олон бэ. Бид энэ мэдээллийг сошиал орчинд зүгээр лцааш түгээгээд лайк дараад өнгөрөхөөс биш шийдэл нь байхгүй байсан. Одоо бол бид хүүхэд хамгааллын томгарцыг олж харсан. Энэ бол хүүхэд хамгаалал, хөгжлийн “Ид шидийн орон” цогцолбор төв юм.

 

МОНГОЛД ХҮҮХЭД ХАМГААЛАЛ, ХӨГЖЛИЙН СИСТЕМИЙГ БИЙ БОЛГОНО

БЛИЦ:

Мэргэжил:

БНХАУ-ын Бээжин хотын Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг бизнесийнудирдлагын мэргэжлээр төгссөн.

Хобби:

Кофе хуурах. Хоббигоо бизнес болгож “Jack’s Coffee” шоп нээсэн.

Бүтээл:

“Боорцог ба сарнай”, “Автуус ба амьдрал” бичвэрийн түүвэр

Гадаад хэл:

Англи, солонгос, хятад

Гэр бүл:

Эхнэр, хүүхэдтэй.

“Ид шидийн орон” төслийг нэг жил хагасын өмнө санаачлаад эхлүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн X хороонынутаг дэвсгэр буюу Улаанбаатар хотын хэмжээнд хүчирхийлэл, утаа, гэр бүлийн стресс, ахуйн хэмжээнийхүчирхийллээрээ өндөр газруудын нэг Баянхошууны гэр хорооллын дунд Хүүхэд хамгаалал, хөгжлийн цогцолбортөвийн барилгыг эхлүүлсэн. Нийслэлийн хэмжээнд хүүхэд хамгаалах байрны хүртээмж маш хомс. 24 ортой, 32 ортой ганц нэг газар байдаг. Тэгэхээр бид энэ дээр шийдлийг олсон. Хүүхдийн хөгжлийн төв цэцэрлэгийн бага, дунд, ахлах ангитай. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай ангитай. Дээрээс нь олон нийтийн номынсан, соён гэгээрүүлэх төв, эцэг эхчүүд, хөршүүд рүү хандсан хөтөлбөрүүдтэй. Хөгжлийн бэрхшээлтэй болон энгийнхүүхэд ямар ч ялгаварлалгүйгээр хөгжих, хамгаалуулах, тоглож наадах боломжтой орчныг бүрдүүлэхээр ажиллажбайна. Энэ төв маань зөвхөн Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн хүүхдүүдийг хамгаалах бус томоор ньхарсан. Цаашид ирээдүйгээ харвал ямартаа ч 10 жилийн дараа Улаанбаатар хотод хүүхэд хамгааллын дөрвөнтом төвийг байгуулж, нийгмийн ажилтан, сэтгэл засалч хүмүүс нь хоорондоо байнгын холбоотой, институт маягийнсургалттай, энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг болно. Ингэснээр хүүхдээ хаячихлаа, заазуурдчихаж, хазчихлаа, хөнөөсөн байна гэсэн аймшигт мэдээллийг өдөр тутмын хов жив шиг сонсоод өнгөрдөг биш, тэр хэмжээнд очихооссэргийлсэн системийг бий болгоно зорилготой байна.

 

МОНГОЛЧУУД ИРЭЭДҮЙНХЭЭ ТӨЛӨӨ НЭГДЭЖ ЧАДСАН

 

Хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийг барьж буй гэр хорооллын хэсэг төвийн шугамд холбогдоогүй. Тиймээс гүнийхудаг гаргасан. Цэвэр усаа дотроосоо шийдээд, бохирын дэд бүтцийн маш том байгууламж барьчихаад байна. Энэнь хоёр жилд нэг удаа соруулах том байгууламж. Хотын төвлөрсөн шугамд холбогдсон байшин ямар байдгийг гэрхорооллын дунд үүсгэж байна. Уул руу өгссөн, гэр хорооллын дунд бүх зүйлийг шийдсэн төв манайд ховор. Төвийгбарих ажилд төрийн байгууллагын ямар нэгэн тусламж одоогоор үзүүлээгүй байна. Газар худалдан авахаасэхлээд өнөөдрийг хүртэл ард түмний хандив болон аж ахуйн нэгжүүдийн оролцоогоор хийж байна. Компаниуднийгмийн хариуцлагынхаа хүрээнд гол ажлуудыг үнэ төлбөргүй хийж өгсөн. 15 сая төгрөгийн өртөгтэй худаг гаргах, мөн ийм өртөгтэй барилгын зураг төслийн ажлыг үнэгүй хийж өглөө. Бохирын дэд бүтэц гээд 25 сая төгрөгөөрүнэлэгдсэн ажлыг 2.5 сая төгрөгт багтааж хийх жишээтэй. Мөнгөөр үнэлэгдэх мөртлөө үнэгүй хийгдсэн ажлууд олонбайгаа. Цогцолборын нийт төсөв маань нэг тэрбум 100 сая төгрөг гэж гарсан. Үүний тавны нэг орчим төсвийгбүрдүүлээд ажиллаж байна. Одоо баянхошууныхан хөдлөөд эхэлж байна. “Ах нь багадаа Баянхошуунд өссөн. Миний дүү нар ингэж ажиллаж байгаад баяртай байна” гээд барилгын компанийн захирал гурван сая төгрөгийнзамаск өгч байх жишээтэй. АНУ-д “Лантуун дохио” төрийн бус байгууллагын салбар байдаг. Энэ байгууллагынханхамгийн сүүлд ЭСЯ-нд томоохон арга хэмжээ зохиогоод 40 орчим сая төгрөгийг нэг л орой босгоод явуулж байна. Ард түмнийхээ хүчээр нэг сар 15 хоног болоход хоёр бригад нэг ч өдөр тасрахгүйгээр ажиллаж байна. Хамгийнсүүлийн хандивын арга хэмжээ “Candy” байна. “Candy”-гээс 10 сая төгрөг дансанд ороод ирсэн. Баярлахаасаргагүй. Одоогоор газар доорх дэд бүтцийн ажил дууссан. Суурь фундаментын ажлууд нэлээд сайн явсан. Мэдээжсанхүүгийн хувьд амар биш. 270 орчим сая төгрөгийн бэлэн мөнгө болон барил­гын материал, ажил гүй­цэт­гэлийнхандив босгоод үр дүн нь гарчихлаа. Хэн ч яваад очиход нүдэнд харагдахаар ажил хийгдсэн.

Монголчуудад муудалцах сэдэв олон бий. Гэхдээ хүүхдийн асуудал дээр нэгдчихдэг. Энэ нь их гоё. Хүүхэд дээрнэгдэж байна гэдэг Монголын ирээдүйн төлөө нэгдэж чадаж байна гэсэн үг. Бид тэр олон хүмүүсийн итгэлнайдварыг маш хариуцлагатайгаар бү­тээн босгоход зүтгэж байгаа гүүр. Илүү үр дүнд хүргэхийн төлөө ажиллажменежмент хийж байгаа л баг юм. Энэ бүр дээр Ганжавхлан, “Лантуун дохио”-гийн санаачилсан гэж яривал учирдутагдалтай. Энэ төслийг анх Солонгост байдаг Гүлсара эгч санаачилсан. Одоо ч Солонгост энэ төслийнхөөталаар маш их хөөцөлдөж байгаа хүн. АНУ-д ажиллаж амьдарч байгаа Ц.Дэлгэрцогт гээд залуу бий. Эдгээрхүмүүст маш их талархаж байна.

 

ӨӨРСДИЙГӨӨ БИТГИЙ ГОЛ. БИД ХИЙЖ ЧАДНА.

 

Бид цаашид том зүйл хийвэл тэртэй, тэргүй төр, засагтай хамтрах ёстой. Төрийн бус байгууллага төр, засгийн хийжчадахгүй байгааг шаардана, бодлогод нөлөөл­нө. Хийж амжихгүй байгаа зүйлийг гэрээ­лэн гүйцэтгэх ажил байдаг. Тэгэхээр бид шаардахаа ч шаардана, хамтрахаа ч хамтарна. Харин бидний энэхүү үйл ажиллагаан дээр төр, засагдэмжсэнгүй. Ялангуяа газрын асууд­лаар. Гэхдээ чих нь дүлий, нүд нь сохор байгаа хүмүүс жаахан юм хараад, сонсоод ирэхээр онгойдог. Тэд одоо л онгойж эхэлж байна. Биднийг ийм хэм­жээнд хүрч ажиллана гэж бодоогүй, мөрөөдөл ярьсан хүмүүс гэж харсан байж болно.

Бид хүүхдийнхээ төлөө өөрсдөө юм хийх цаг болсон. Сүүлийн 20 жилийг харахад гэр хороололд хүүхдийн төлөөхийсэн хоёр л байгууламж байдаг юм байна. Нэг нь олон улсын байгууллагын төв, нөгөөх нь сүм. Аль нь ч монголхүмүүс Монголынхоо төлөө хийгээгүй. Бид бусдаар тэжээлгээд явах ёстой хүмүүс биш. Бидэнд ч гар хөл, хүүхдээгэсэн сэтгэл зүрх байна. Тиймээс өөрсдөө хөдлөх цаг нь болсон. Тэгээд ч энд олон хүн нэгдэж чадвал боломжгүйзүйл огт биш. Тавхан хоногт бид 10 сая төгрөгийн “Candy” цуглуулж чадлаа. Монголчууд тийм хүчтэй. Чихрээрфундамент цутгана гэж ярьсаар байгаад бид цутгачихсан. Тиймээс монголчууд өөдрөг баймаар байна. Өөрсдийгөөголмооргүй байна. Бид хийж чадна.

Эцэст нь хэлэхэд, бидний ирээдүй болсон хүүхэд багачуудыг эрүүл нийгэмд өсгөхийн төлөө эхлүүлсэн хүүхэд хам­гаа­лал, хөгжлийн төлөөх цогцолборыг барих ажилд гар бие, сэтгэл зүрхээрээ оролцох бүх хүнд энэ хаалга нээлттэй байгаа. Та оролцоогоо битгий хязгаарлаарай.