Монголын рок попын түүхэнд 10 гаруй жил уран бүтээлээ туурвиж олон гайхалтай хит дуунуудаараа залуусыг байлдан дагуулсаар ирсэн “FREEZONE” хамтлаг энэ сарын 7-ны өдөр Улаанбаатар паласын концертын их танхимд 19:00 цагаас ганцхан удаа “ХОТЫН ХЭМНЭЛ” нэртэй амьд тоглолтоо үнэнч шүтэн бишрэгч, фенүүдээ зориулан тоглох гэж байгаа билээ.

  Тэртээх 1998 оноос эхлэн өнөөг хүртэл бүтээсэн хит дуунуудаас түүрэвлэн зөвхөн шилдэг 28-н дуугаа эгшиглүүлэх “ХОТЫН ХЭМНЭЛ”  тоглолынхоо талаархи дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг хүргэхээр эрхэм сэтгүүлчид болон үнэнч сонсогч, фенүүдээ оролцуулсан хэвлэлийн хурлаа ирэх лхагва гаригт буюу 2013 оны 12-р сарын 04-ний өдөр 12:00 цагаас "BRAUHAUS" ресторанд хийхээр болжээ.

   Хэвлэлийн хурлын үеэр хүрэлцэн ирсэн сэтгүүлчид болон үнэнч сонсогч, фенүүдээсээ азтаныг тодруулж 1998 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд гаргасан бүх цомгийнхоо цоморлигийг болон хос урилга бэлэглэх юм. Мөн бүх сэтгүүлчдэд “ХОТЫН ХЭМНЭЛ”  тоглолтоо сурвалжлах мандат олгох гэнэ.


Дэлгэрэнгүй мэдээллийг: 88111367