2017-07-01-ны өдрөөс эхлэн дараах арван хууль хэрэгжиж эхэлнэ.

  • Эрүүгийн хууль
  • Зөрчлийн хууль
  • Ахмад настны тухай хууль
  • Алдар цолтон ахмад настан төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай
  • Нялх балчир хүүхдийн хүнсний тухай хууль
  • Авто замын тухай
  • Усан замын тээврийн тухай
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль
  • Зөрчлийг шалган шийдвэрлэх тухай хууль
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай
  • Прокурорын тухай хууль

Хууль хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор хууль тус бүрийн та бидэнд хэрэгтэй заалтыг  хүргэж байна.  

Эрүүгийн хууль

 

Зөрчлийн тухай хууль

 

Ахмад настны тухай хууль

Ахмад настан хөгжих, хөдөлмөрлөх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн хамгааллын үйлчилгээ авах, нийгмийн амьдралд оролцох эрхүүдийг энэ хуулиар баталгаажуулсан байгаа.

  • ахмад настан хиймэл шүд хийлгэсний төлбөрөө нийгмийн халамжийн байгууллагаас 5 жилд нэг удаа авдаг байсныг 3 жилд нэг удаа;
  • нийгмийн даатгалын сангаас оршуулгын тэтгэмж авах эрх үүсээгүй ахмад настанд нийгмийн даатгалын сангаас олгох оршуулгын тэтгэмжтэй тэнцүү буюу 1 сая төгрөгийн тэтгэмж олгох;
  • хүндэт донор ахмад настны хувьд рашаан сувилалд 100 хувийн хөнгөлөлттэй үнээр амарч сувилуулах зэргээр хөнгөлөлт, тусламжийн хэмжээ, давтамжийг нэмэгдүүлсэн зэрэг олон давуу талтай байгаа.

 

 

Алдар цолтон ахмад настан төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай

“Алдар цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдэл, хөнгөлөлтийн тухай” хуулийн шинэчилсэн  найруулгын төслийг 2017 оны 2 сарын 2-ны өдөр УИХ-ын чуулганаар баталлаа. Энэ хуулийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлнэ.

 

Хуулийн хамрах хүрээний хувьд

 

Алдар цолны нэр

Нэмэгдлийн хэмжээ  /сар бүр/

1

Монгол Улсын баатар

 

 

200,000 төгрөг

2

Хөдөлмөрийн баатар

3

Ардын цолтон

4

Ахмад дайчин

5

Төрийн шагналт

 

 

150,000 төгрөг

6

Төрийн соёрхолт

7

Гавьяат цолтон

8

Улсын ударник

9

Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн

 

Дээрх алдар цолыг хүртэж, тэтгэврийн насанд хүрсэн 2440 ахмад настанд сар бүр 150,0-200,0 мянган төгрөгийн нэмэгдлийг олгоно. Энэ арга хэмжээнд жилд 4.3 тэрбум төгрөг зарцуулдаг.

 

Шинээр хуульд нэмэгдсэн:

Алдар цолны нэр

Хамрагдах хүний тоо

Нэмэгдлийн хэмжээ  /сар бүр/

1

Монгол Улсын Үндсэн хууль батлалцсан Ардын Их Хурлын депутат

230

 

 

150,000 төгрөг

2

Улсын Бага Хурлын гишүүн

8

 

Үндсэн хууль батлалцсан эдгээр ахмад настанд сар бүр 150,0 мянган төгрөг олгоход жилд 428,4 сая төгрөг зарцуулах бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэмэгдлийг олгохоор хуульчилсан юм. Алдар цолтой ахмадуудад доорхи 3 төрлийн хөнгөлөлтийг жилд 1 удаа үзүүлнэ.

 

  • Дотоодын рашаан сувилалд ирж, буцах замын зардал, эрхийн бичгийн үнэ;
  • Нийслэлээс аймагт, аймгаас нийслэлд ирэх, буцах замын зардал;
  • Орон сууцны хөлс болон түлш худалдан авах  зардалд тус тус хөнгөлөлт үзүүлнэ.

 

 

Нялх балчир хүүхдийн хүнсний тухай хууль

0-6 сартай хүүхдэд эхийн сүүнээс өөр юу ч өгөхгүй ба хөхний сүүгээр хооллоогүй эхийг зөрчлийн тухай хуулиар шийтгэнэ гэсэн агуулга бүхий мэдээлэл цахим орчинд тарсан. Тэгвэл энэ нь ташаа мэдээлэл бөгөөд тус хуульд эхийн сүүгээр хооллохыг дэмжих бодлого болон үйл ажиллагаа гэж орсон бөгөөд үүнийг дэмжин хэрэгжүүлэх эрүүл мэндийн ажилтнуудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж хуульчилсан. Зөрчлийн тухай хуулийн хариуцлагын заалтууд нь эрүүл мэндийн ажилтан болон хүнсний бүтээгдэхүүн импортлогч, худалдаалагчдад хамааралтай юм. Хуульд 0-6 сартай хүүхдээ хөхүүлэх боломжгүй эхэд эмнэлгийн мэргэжилтэн сүүн тэжээлийг хэрхэн хэрэглэх зөвлөгөө зааврыг өгөх үүрэг хүлээсэн ба эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийг хэрхэн хооллохыг өөрсдөө шийдвэрлэнэ. Мөн сүүн тэжээл нь хүнс бөгөөд “Хүнсний тухай” хуулиар худалдааны зөвшөөрөлтэй аль ч газар худалдаалагдах боломжтой. Харин тус хуульд хүүхдийн хүнсний найрлага, сав, баглаа боодол, шошгонд тавигдах шаардлагуудыг нэмэгдүүлснээр транс тос, хувиргасан амьд организмаас гаралтай түүхий эд зэргийг ашиглахыг хориглож өгсөн байна.

 

Үүнээс гадна ирэх долдугаар сарын 1-нээс нэмэгдэх "Приус"-ны татвар нэмэгдэхгүй юм байна. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын  2017 оны 06 дугаар сарын 09-ны ээлжит бус хуралдаанаар хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины Онцгой албан татварын хэмжээг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл “0” хувиар тогтоолоо гэх шийдвэрийг гаргаж байсан юм. Засгийн газрын уг тогтоолыг 2017 оны 06 дугаар сарын 09-нөөс эхлэн дагаж мөрдсөн. Дээрх төрлийн автомашинуудад манай улсад хамгийн их эрэлттэй байдаг “Приус” зэрэг цахилгаан болон хос тэжээлт автомашинууд багтаж байгаа юм. 

Энэ шийдвэр хэвээрээ байгаа, "Приус"-ны татвар нэмэгдэхгүй гэж албаны эх сурвалж мэдээллээ.