Монголын рок попын түүхэнд 10 гаруй жил уран бүтээлээ туурвиж олон гайхалтай хит дуунуудаараа залуусыг байлдан дагуулсаар ирсэн “FREEZONE” хамтлаг өнөөдөр Улаанбаатар паласын концертын их танхимд 19:00 цагаас ганцхан удаа “ХОТЫН ХЭМНЭЛ” нэртэй амьд тоглолтоо үнэнч шүтэн бишрэгч, фенүүдээ зориулан тоглох гэж байгаа билээ. Энэхүү тоглолтондоо “Надаар тоглосон хайр”, “Миний нулимсийг салхи л арчина” “Өвлийн шөнө” зэрэг хит болсон 28 дуугаа дуулах бөгөөд тэдний тоглолтын бэлтгэл бүрэн хангагджээ.

   Ингээд тэдний тоглолтын бэлтгэл дээр нь очиж цөөн хором ярилцсанаа хүргье. “Бид тоглолтоо тэсэн ядан хүлээж байна. Freezone хамтлаг Улаанбаатар хотод томоохон хэмжээний тоглолт хийлгүй 10 гаруй жил болжээ. Энэхүү тоглолтондоо байгуулагдсан цагаасаа эхлээд л хит болсон бүх дуунуудаа амьд хөгжимтэй дуулж байгаагаараа онцлог. Зарим нэг дуунуудаа попури хийж дуулахгүй бол цагтаа амьжихгүй байдал үүссэн. Тоглолтонд мэдээж анхны бүрэлдэхүүн болох Заяа, “Намрын дурсамж” дууг маань хамтран дуулсан Ice top-ын Хаагий нар оролцоно. Мөн МУСГЗ Сэтгүүлч, Яруу найрагч Ш.Гүрбазар ах маань оролцож байгаа гэхчилэн олон гайхалтай уран бүтээлчид оролцож байгаа. Ер нь л энэ тоглолт дурсамж сэргээсэн сайхан тоглолт болно гэдэгт бид итгэлтэй байна. Тиймээс бидний үеийн найз нарыгаа болон бидний дуунд дуртай бүх сонсогчдоо энэ тоглолтонд хүрэлцэн ирэхийг урьж байна”

Сонирхуулахад: “FREEZONE” хамтлагийн тоглолтын тасалбар 30-40 мянган төгрөгөөр худалдаалагдсан бөгөөд 40 мянгын тасалбар нь хэдийн дууссан байна. Хэрэв та тасалбараа авч амжаагүй байгаа бол 30 мянгын тасалбараас эртхэн захиалаарай.