​Би одоо удахгүй 30 нас хүрэх эмэгтэй. Амьдралд бүх зүйлд оройтож хөл тавьсан гэхүү дээ. 10 жилдээ даруухан охин байлаа, оюутан байхдаа бас л даруухан ууж идэж мэдэхгүй, ажил хийдэг болоод жаахан өөр болсон.

Бага байхдаа их адтай сэргэлэн охин байсан л даа. Мэргэжлээс минь шалтгаалаад би урьдын /хүүхэд нас шигээ/ сэргэлэн төрхөндөө орсон. Хүний л үздэг амьдралыг туулж үзэх ёстой юм бүхнийг үзэж байх шиг байна. Ёстой л ээжтэйгээ өтлөх сайхан гэдэг шиг. Ээж маань 30 хүрчихээд ээжтэйгээ унтаад л гээд өхөөрддөг юм. Би одоо ээжтэйгээ амьдардаг. Энэ нь надад амар байгаа л даа. Дэндүү жаргалтай. Яагаад ч юм бага наснаасаа л хүнтэй эрт суухгүй гэж ярьдаг байсан бас боддог байсан тэр маань биеллээ олоод байх шиг. Надад хайрлаж дурлаж явсан залуус байсаан. Гэхдээ ямар нэг шалтгаанаар бид салж одоо би ганцаараа байгаа. Үерхэж байсан залуус маань хайр халамж тааруу ер нь бол хорвоогийн муу залуус нь таараад байдаг юм шиг санагддаг. Намайг сайн эмэгтэй болохоор муу залуус таараад байгаа юм аа гэж манай найз тайвшруулдаг юм. Би ер нь сэтгэл сайтай итгэмтгий даруу инээд цалгисан эмэгтэй л дээ. Тэгээд 1 сард ажлын шугамаар 1 залуутай танилцсан юм. Яагаад ч юм тэр анх надад итгэж болмоор найдаж болмоор санагдаж бид илүү дотно харьцаатай болсон юм. Тэр үед би маш их ганцаарддаг байлаа. Яг л тэр ганцаардаж байсан ертөнцөд минь гэрэл цацруулаад л ороод ирсэн. Нээх царайлаг биш сайхан мөнгөтэй залуу бишээ. Байдаг л нэг залуу хамгийн гол нь уг хүн нь зөв хүн. Надад дутагдаж байсан тэр л хайр энхрийлэл халамж анхаарал хайрын сайхан үгс бүгдийг харамгүй хэлдэг байсан. Гэхдээ би түүний нууц амраг нь. Анхнаасаа эхнэр хүүхэдтэй гэдгийг нь мэдсэн ч гэсэн би цааргалаагүй. Энэ явдал анх удаа хүний нууц амраг болж байгаа минь энэ. Бид уулзахаасаа уулзахгүй нь их. 11 сарын хугацаанд тоотой хэдэн удаа дотно харьцаанд орж байсан. Тэр надад сэтгэлтэй гэдэг нь харцнаас нь мэдэгддэг. Надтай утсаар бол байнга ярьдаг байсан. Санаж байна, хаана байна, хүсч байна уулзахсан гээд л. Гэхдээ тэр амьдралаа өөрөө авч явдаг залуу болохоор би хүндрэл учруулахгүй байхыг хичээдэг. Зүгээр л ганцаардаж байгаа сэтгэлд минь маш сайхан хань болдог болсон болохоор аажим аажимаар би түүнд ухаангүй дурлаж эхэлсэн. Тэр надтай секс хийхдээ шөнө унтахгүй шөнөжин жаргаж хонодог. Сардаа 1 удаа уулздаг болохоор тэгэхээс өөр арга байхгүй шүү дээ. Би түүнд үнэнч байж өөр хүнтэй харьцаанд ордоггүй. Яагаад гэхээр түүнтэй байх маш гоё байдаг болохоор би догдлон хүлээдэг юм. Угаасаа даруулгатай айлын хүүхэд болохоор тэгээд ч би тэр хүний амьдралын нэгээхэн хэсгээс хумсалж байгаа болохоор үнэнч ханддаг. Гэхдээ одоо бид салж байгаа. Бараг л салсан. Өнөөдөр түүний эхнэр хүүхдийг харлаа. Надад юу бодогдсон гээч. Ийм хөөрхөн охины аавыг булааж байгаадаа би маш их ичсэн. Надад энэ зовлон ирэх байх л даа. Гэхдээ би шунаагүй сэтгэлээрээ л хайрлаж байсан. Түүнийг одоо хүртэл санаад уйлж байна. Гэхдээ би салмаар байна. Түүнийг мартмаар байна. Зүгээр л огт танихгүй хүн шиг баймаар байна. Хамт ажилладаг болохоор ядаж байхад намайг харах гэж өрөөнд орж ирнэ надтай айлгүйтнэ. Бид хоёр харьцаанд оролгүй 3 сар болох гэж байна. Ер нь боломж олдоггүй гэх үү дээ. Гэтэл би түүнийг хүлээсээр л. Харин одоо би цэг тавьмаар байна. Харин яаж цэг тавихаа мэдэхгүй байна. Би удахгүй гадаадруу явах бодолтой байгаа. Хүүхэд нөхөргүй байгаа дээрээ гадаад руу гарч ажиллаж амьдаръя гэж бодож байгаа. Надтай уулзъя гэсэн залуус байдаг ч би цааргалаад надад тэр байгаа болохоор би дандаа татгалздаг. Хааяа найз нөхөдтэйгээ шоудна тэр бүрт тохиолдлын бэлгийн харьцаанд орох боломж олддог ч би нэг ч удаа орж байгаагүй. Харин сүүлийн үед би эротик зүүд зүүдлэж тэрэнтэй хийж байна гэж зүүдлэх боллоо. Та бүхэн надад яаж тэрнийг хурдан мартах вэ, яавал сэтгэлээ татаж авах вэ, бусдын юмыг яавал хурдан байранд нь тавих вэ гэдэг дээр гарц хэлж өгөөч. Хатуухан үг юм уу сайхан гарц байвал би биелүүлэхэд бэлэн байна. Харин доромжлол хүлээж авмааргүй байна аа. Яагаад гэхээр би их эмзэг уйлж баярлахдаа амархан болохоор яаж ч магадгүй ээ. Би хэн нэгнээс айж биш нуугдаж биш нууц биш тийм л эмэгтэй баймаар байна.