СЕХ 13.00 цагт мэдээлэл хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтыг орон даяар өнөөдөр 07:00-22:00 цагийн хооронд явуулна. Улсын хэмжээнд нийт 1.9 сая сонгогч саналаа өгөх юм. Сонгуулийн Ерөнхий хорооноос санал хураалтын ирцийн мэдээг 13.00, 18.00, 23.00 цагт өгөх юм байна. Бид энэ талаар шуурхай мэдээлэх болно.