Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал хураалт 22:00 цагт дууссан. Яг одоо СЕХ-оос 1984 хэсгийн хорооноос ирсэн мэдээллийг нэгтгэн үзүүлж байна. Одоогийн байдлаар нийслэлийн 9 дүүргийн урьдчилсан дүн гараад байна. Ингээд нэр дэвшигчид хэчнээн санал авсныг дэлгэрэнгүйгээр хүргэж байна.

Баянзүрх дүүрэгт  нэр дэвшигч Х.Баттулга 75 765 санал  М.Энхболд   49 030 санал

Хан-Уул дүүрэгт  нэр дэвшигч Х.Баттулга  38047 санал  М.Энхболд  23 476  санал

Сүхбаатар дүүрэгт  нэр дэвшигч Х.Баттулга 32 634  санал  М.Энхболд 20717   санал

Чингэлтэй дүүрэгт  нэр дэвшигч Х.Баттулга 34 807 санал,   М.Энхболд 23 382    санал

Баянгол дүүрэгт  нэр дэвшигч Х.Баттулга 51 596  санал , М.Энхболд   29 102  санал

Сонгино хайрхан дүүрэгт  нэр дэвшигч Х.Баттулга  64 272 санал, М.Энхболд  50 343  санал

Багануур дүүрэгт  нэр дэвшигч Х.Баттулга  4821  санал, М.Энхболд   4317   санал / нийт 10 хэсгийн хороо дүнгээ ирүүлэх ёстойгоос нэг хэсгийн хорооны санал ирээгүй бөгөөд нийслэлийн бусад бүх хэсгийн хороо саналаа ирүүлсэн/

Бага хангай дүүрэгт  нэр дэвшигч Х.Баттулга 682 санал,   М.Энхболд    1108 санал

Налайх дүүрэгт  нэр дэвшигч Х.Баттулга 6979  санал ,М.Энхболд  7068  санал тус тус аваад байна

Тодруулбал нийслэлийн хэмжээнд

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч  Х.Баттулга- 309 603 санал

МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч  М.Энхболд – 208 543 санал тус тус авчээ.