АНУ-ын Техас мужид нэгэн аймшигт хэрэг гарч байжээ. “KPRC News”-ийн мэдээлж буйгаар, “Жирэмсэн эмэгтэй нөхрийнхөө хамт таван настай хүүг зоориндоо түгждэг байсан. Энэ хэрэг 2014 оны гуравдугаар сарын 28-ны өдөр ил болсон юм. Хүү зооринд удаан хоригдсон учир өлсөж, турж эцсэн байсан” гэжээ.

Уг хэргийг хүүгийн төрсөн эцэг , бие давхар хойд эхийн хамт үйлдсэн аж. Хохирогчийг олох үед яс арьс болтлоо турсан. Мөн биед нь зодуулсан шинж тэмдэг байсан юм байна. Хүүгийн эцгийг Брэдли Блейнерер, хойд эхийг нь Тамми Блеймейер гэдэг байжээ.

Harris County Precinct 4 Constable”s Office

Тэднийг баривчилсны дараа Харрис дүүргийн цагдаа нар хэрэг гарсан байшинд шалгалт хийжээ. Гэвч энэ үед зооринд хүүгийн унтдаг байсан ганцхан гудас, жижиг өрөөг олсон байна. Үүний дараа эцгийг нь шоронд хорьсон. Харин хойд эхийг нь 2000 мянган доллараар торгон сулласан байна.

Энэхүү хэрэг тухайн үед хэвлэл мэдээллийг цочролд оруулж байсан юм. Уг хэрэг дээр ажилласан цагдаагийн офицерийн хэлж буйгаар, “Би 30 жил цагдаагийн ажилд хүчин зүтгэж байна. Гэхдээ хэзээ ч үүнтэй адил аймшигт хэрэгтэй таарч байсангүй” гэжээ. Энэ талаар “WallStreetinsanity” мэдээллээ.

Холбоотой Зураг

Д.Галаа

Эх сурвалж: Criminal.mn