Гоо сайхны баахан мэс засал хийлгээд л төрөлхийн эмэгтэй хүнээс дутахааргүй үзэсгэлэнтэй болсноо “гайхдаг” трансжендер мисс Б.Солонго, Э.Амина нар цахим ертөнцөд ёстой л “од” болох шахаад байгаа. Нэрийг нь барьж, хуурамч дүр эсгэн биеэ үнэлж явдаг гей залуусыг тэд ихээхэн шүүмжилж, энэ нийгэмд зөв шударга амьдрахыг уриалан хэрэндээ л бие биеэсээ өрсөх шахам уран цэцэн үгс урсгаж сууна. Мэдээж хэрэг, олны сонирхлыг татахуйц хэмжээнд биеэ авч явахын сацуу ухаалаг яриагаараа нэр хүндээ өсгөнө гэж тооцоолсон биз.

Тэр нь ч зөв. Гэхдээ трансжендер миссүүд маань хэн хүний эдэлж хэрэглэхээргүй үнэтэй брэнд, тансаг байр, чамин машин, элдэв төрлийн гоо сайхны мэс заслынхаа төлбөрийг чухам хаанаас олдог болохоо тэгтлээ ярьж байгаагүй. Трансжендер мисс Б.Солонго “Гадаад дотоодгүй бизнес эрхэлдэг найз залуугийн минь ач буян. Гэвч таарч тохирохгүй бол тэр хүнээс салахад ч харамсах юм алга” хэмээн бардамнаж байсан удаатай.Үргэлжлэлийг эндээс