Сэтгүүл зүйн салбар дах эрин сурвалжлах сэтгүүл зүйн хамгийн том төлөөлөгч энэ салбарт хувьсгал хийсэн хүн бол Нелли Блай юм.

1887 онд тэрээр Нью-Йорк хотын эмэгтэйчүүдэд зориулсан сэтгэцийн институт руу галзуу өвчтний дүрээр орж арван өдрийн турш тус газарт болж байгаа үйл явдлыг нүдээрээ харж мутраараа бичсэн нэгэн.

Хатагтай Нелли Блай нь Жуль Верний зохиол дээр гардаг дэлхийг 72 өдрийн дотор тойрсон гол дүрийн эмэгтэй гэж Нью-Йорк хотын сэтгэцийн эмнэлэгийн даргад итгүүлж тус институтын өвчтөн болсон байдаг. 

Рузвельт арал дээр байдаг тус институтыг Нелли Блай хэлэхдээ "энэ арал бол хүнд зориулсан хавх юм. Энд орох амархан ч гарах боломжгүй" хэмээн номондоо бичсэн аж.

Эхний өдрөөс л Нелли Блай тус газрын хэрцгий балмад явдлыг өөрийн биеэрээ мэдэрч эхэлсэн гэдэг. Өвчтнүүдэд будааны шүүс хатсан талх бохирын уснаас өөр зүйл өгдөггүй гэнэ. Онц ноцтой өвчтнүүдийг хооронд нь олсоор хүлж тамладаг бөгөөд бусад өвчтнүүдийг хүйтэн өрөөнд модон сандал дээр хүчээр өдөржин суулгадаг байжээ. Хоолны үлдэгдлийг гал тогооны өрөөнд энд тэндгүй хаяж хархнууд сэтгэцийн институтээр нэг байдаг байна. Өвчтнүүдийг усанд оруулахдаа хүв хүйтэн усыг толгой дээрээс нь асгаж сувилагчид өвчтнүүдийг тогтмол хэл амаар доромжилж өдөр болгон зодож нүддэг байсан аж.

Мөн биеэ авч явах чадваргүй зарим өвчтнүүдийг шөнө болгон хүчирхийлж бэлгийн гаж хүслээ хангадаг байсан нь сүүлд илэрсэн юм.

Арван өдрийн дараа Нелли Блюй "Тамд өнгөрүүлсэн Арван өдөр" нийтлэлийг гаргаж дэлхийг цочруулсан юм. Сэтгэцийн эмнэлэгийн эмч удирдлагууд хариу мэдэгдэл хийх ч нүүргүй болсон гэдэг. Нью-Йорк хотын дээд шүүх болсон явдлыг мөрдөн шалгахаар болж сэтгэцийн эмнэлэгийн удирдлагууд албан хаагчдыг бүрэн шинэчлэх шийдвэр гаргаж сэтгэцийн өвчтэй хүмүүст зориулсан төсвийг 850 мянган ам доллар болгосон түүхтэй. Мөн тус сэтгэцийн эмнэлэгийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгож хатагтай Нелли Блайг шалгах комиссын гишүүнээр томилож байсан байна.

Энэ бол дэлхийн эрин сурвалжлах сэтгүүл зүйн алтан үеийн эхлэл байлаа. 

Ч.Мөнхзул