Манай улсын экспортын голлох бүтээгдэхүүний нэг болох зэсийн үнэ өнгөрсөн баасан гарагт дэлхийн зах дээл дээр өсч, 6856 ам.доллартай тэнцжээ.

Зэсийн үнэ оны эхэнд 5736 ам.долларын ханштай байсан бөгөөд үнэ нь аажмаар нэмэгдсээр наймдугаар сард 6477 ам.доллар болж огцом өсөв. Харин энэ сарын эхний долоо хоногт өмнөх сарынхаас буурч 6606 ам.доллартай тэнцээд байсан хэдий ч 250 ам.доллараар өсчээ.

Зэсийн үнийн өсөлтийг түүний эрэлтээс хамааралтайг бизнесийнхэн онцолдог. Үүнд нөлөөлж буй хүчин зүйлийг тэд нэрлэхдээ, АНУ болон БНХАУ-ын зэсийн хэрэглээ өссөн учир бага төвшинд байсан зэсийн үнэ ийнхүү долоон мянган ам.долларт дөхөж буйг онцлов. Манай улс энэ онд 1,3 тонн зэс экспортод гаргахаар төлөвлөж, эхний найман сарын байдлаар манай улс 980.5 мянган тонн зэс экспортолсон байна. Харин ирэх оны төсвийн төсөөлөлд нэг тонн зэсийн үнийг 4658  ам.долларын тэнцвэржүүлсэн үнэтэй байхаар тооцоолж, 1,2 сая тонн зэсийн баяжмал экспортлохоор тооцоолсон бол  2019 онд 5,159.7 ам.доллараар үнийг тэнцвэржүүлж, 1,0 мянган тонныг экспортлохоор төлөвлөжээ. Мөн 2018-2020 онд  Цагаансуварга болон Оюутолгойн далд уурхайн зэсийн баяжмал үйлдвэрлэж эхлэхтэй холбоотойгоор нийт экспорт 7.1 хувиар өсөх төлөвтэйг ч энэхүү төсөөлөлд дурджээ. Зэсийн үнийг цаашид өмнөх үеийнх шиг шат дараатайгаар өсөх хандлагатайг судлаачид мэдэгдсэн. Тиймээс манай улс ирэх орны төсвөө тодорхойлохдоо зэсийн экспортод ач холбогдол өгсөн юм.

Үндэсний шуудан сонин