Шотландын Фарое арлын оршин суугчид жил бүр нэгэн этгээд уламжлалаа тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ нь хар далайн гахай болон халимыг олноор нь агнан далайн эргийг цусаар буддаг байна. 

Жил бүр болдог энэхүү балмад үйлдлийг олон улсаас ихээхэн буруушаадаг ч тэд үүнийг үргэлжлүүлсээр л байгаа аж. Х зуунаас эхтэй энэ уламжлал нь хоол хүнсээ бэлтгэх нэрийн дор явагддаг. Олон тооны далайчид завь хөлөглөн халим болон хар далайн гахайн зэргийг эрэг рүү шахан гаргадаг байна.