АНУ-д дахин нэг халдлага болжээ. Өнөөдөр өглөө нэгэн компаны ажилтан  хамт ажилдаг 5 хүнрүү гал нээснээс 2 хүн нь хүнд шархдаж 3 хүн нас барсан байна.

Нас барсан хүмүүсийн дотор 53 настай Баярсайхан Түдэв хэмээх Монгол иргэн байсан тухай New York Times мэдээлжээ. Цагдаагийн ажилчид шуурхай ажиллаж гал нээсэн этгээдийг баривчилаад байгаа хэдий ч ямар учраас гал нээх болсон нь одоогоор тодорхойгүй байгаа юм байна. 

Эх сурвалж: Seen.mn