"MN-25 дугаар суваг" телевизээс уламжлал болгон зохион байгуулдаг "Дуэт & Дуэл" нэвтрүүлгийн ялагчид тодорчээ. Энэ удаагийн шилдгээр Дуучин Т.Амина, "Шинэ үе" продакшны жүжигчин А.Энхжин нар шалгарсан юм.

Харин тус тэмцээний хоёрдугаар байрт сүүлийн үед рок попын тайзнаа ид гялалзаж буй залуу дуучин А.Хишигдалай, М.Зоригт нар тодорлоо.

Шилдэг оролцогчоор дуучин Л.Насанбуян болон залуу жүжигчин Ч.Доржсүрэн нарыг шалгаруулсан билээ.

Улсын Филармонийн гоцлол дуучнаар ажиллаж буй авьяаслаг уран бүтээлч Л.Амина нэгэнтээ "Би бол шүүгчдэд зориулагдсан дуучин биш. Хэний ч шалгуурыг даваад гарчих авьяас надад бий" хэмээн ярилцлага өгөн нэг хэсэг шуугиан тариад авсан удаатай. Тэрбээр энэ удаа хослох дуулах хосоо зөв сонгож мөн яах аргагүй авьяасаараа тэргүүлж, шилдэг нь болж чадсан юм.

Түүний алтан хос болж шилдэг байж чадсан А.Энхжин 2011 онд Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуулийн тайз, дэлгэцийн жүжигчний ангийг төгссөн залуу жүжигчин билээ.

Дуучин Т.Амина, ЭА.Энхжин нартаа урлагийн их амжилтыг хүсэн ерөөе. Тэднийг урлагийн Янжинхлам бурхан ивээж байх болтугай гэж уншигчдынхаа өмнөөс хүсэе.

Д.Ана