2014 оны хамгийн анхны, хамгийн том шоу тэсрэлт "2014 SHOW PARTY" 12-р сарын 31-нд 22:00 цагаас "Мишээл экспо"-д болохоор товоо зарласан билээ. Энэхүү шоунд  5000 залуусыг оролцуулсан Монголын шилдэг DJ Үүрээ, Батаа болон “MMP”-ийн шилдгүүдтэй хамтдаа энэ оны хамгийн сүүлийн үдшийг өнгөрүүлж, ирэх оны хамгийн анхны өдрийг угтах юм. Уг шоуг зохион байгуулагч Ө.Мөнх-Эрдэнэтэй цөөн хором ярилцсанаа уншигч та бүхэндээ  хүргэж байна.

-20 14 шоуны зохион байгуулагчаар ажиллаж байгаа юм байна. Шоуныхаа талаар?       

-Ер нь бол шинэ жилийн орой  15-20 мянган залуус шинэ жилийн гэртээ оноо гаргаад гарч шинэ оноо тэмдэглэнэ гэсэн судалгаа байдаг. Яг он солигдсоны дараа яагаад ч юм хүний сэтгэлт хөнгөн гуниг төрдөг. Магадгүй тэгээд тэр хөнгөн гунигийг арилгах гэж гардаг байх. Би ч мөн адил тэгж гардаг юм. Тэгээд гараад явахаар ихэнхи шөнийн клуб дүүрэн хөл гишгэх зайгүй бужигнаад яг юу болоод байгаа нь мэдэгдэхгүй байсаар гэртээ харьдаг. Тийм болохоор хотын залуусыг нэг дор цуглуулж, тав тухтай үзэх зүйлтэй сонирхолтой нэг өдрийг өнгөрүүлье гэж зорилоо.

-Яагаад заавал "MONGOL MIX PROJECT"-ийг сонгов?

-Би гадаадаас DJ авчирэх гэж санал тавьж үзсэн. Одоогийн залуусын сонирхдог тэр гоё сэтүүдийг тоглодог DJ-нүүд 31-ний орой боломжгүй гэсэн. DJ-нүүдийг нь youtube-ээс тандалтыг нь харахаар их олон үзсэн байдаг. Тэгээд тоглож буй бичлэгийн харахаар нэг муу жижиг подвальд тоглож байгаа бичлэг л байдаг. Шар царайтай юм уу эсвэл хар арьстай л бол лаг DJ гэж юу байхав дээ. Монголын залуус дэлхийтэй хөл нийлүүлж яваа тэгэхэд хачин халтар DJ авчраад лаг гэж худлаа сурталчилгаа явуулж залуусаа хөөргөхийг хүссэнгүй.

-Монгол “Mixx” төсөл тэсрэлт болж чадах уу?

-Мэдээж чадна. Монголын залуустай хамт хөрсөн дээрээ амьдарч байна. Тийм учраас Монголын залуус юу сонирхож байгааг  ч илүү мэдэж байгаа. Тэгээд ч Үүрээ, Батаа MMP-ийн DJ нар  томоохон шоу тэсрэлт хийгээгүй удсан байна. Би яг загтнасан газар нь маажсан юм шиг санал тавьж, тэд баяртайгаар хүлээн авсан. Тэр үдэш Хар сарнайн Амраа, Люмино DJ Чинбаа, Монгол Мixx төслийн залуус бид залуучуудадаа зориулж бут авна аа.

-Монголын 5000 гаруй залуусыг нэг дор цуглуулж сайхан байлгана гэдэгтэй итгэлтэй байна. Амжилт хүсье.

-Баярлалаа

-Танай хамт олонд ч бас.

Д.Ана