Дуучин МУГЖ Сарантуяа саяхан "Мөнгөн шөнө" тоглолтоо "Монет" ресторанд зохион байгуулсан юм. Уг тоглолт VIP хүрээг хамарсан болохоор ихэд цомхон болсон. Тиймээс түүний ихэнх фэнүүд нь тус тоглолтыг мэдээгүй өнгөрсөн аж. Тоглолтынх нь тасалбар багагүй үнэтэй байсан ч бүгд зарагдаж дууссан гэнэ. Мөн халуухан тоглолт болж өндөрлөв.

"Мөнгөн шөнө" тоглолтын ерөнхий найруулагчаар нь "Mongolian Music" продакшны захирал Ц.Чимгээ ажилласан байна. Харин хөгжимчдийн хувьд "Никитон" хамтлагийн бөмбөрчин Золбоо, аргил гитарчин Буян-Өлгий, гитарчин Т.Мөнх-Оргил, "Чингис хаан" хамтлагийн даралтат хөгжимчин Ц.Байдраг, бөмбөрчин Ганхөлөг нарын чадварлаг хөгжимчид тогложээ. Тэднээс гадна залуу дуучин Болор-Уянга, "New star" студийн дууны найруулагч, дуучин Х.Ядамсүрэн нар урилгаар оролцсон юм.

Энэ үдшийн гэнэтийн бэлэг нь "Сэтгэлийн есөн цацал", "Хайрын бэлэг", "Best of Saraa" зэрэг цомог, DVD-гээ худалдаалж, "Хайрын бурхан дууг хэн сайн дуулах вэ" дууны тэмцээн хүрэлцэн ирсэн зочдынхоо дунд явуулж, ялагч болсон эзэнд гарын бэлэг гардуулсан билээ.

Дашрамд дурдахад, шинэ он гарсны дараа Увс, Ховд, Хөвсгөл, Дорнодод "Хайрын бурхан тоглолтоо үргэлжлүүлж фэнүүд нь хаана урина тэнд нь очиж тоглолтоо хийнэ гэдгээ бас онцоллоо.

Д.Ана