Сайн байна уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе

Миний бие 33  настай төрийн албанд ажилладаг эгэл жирийн ганц бие бүсгүй. Ганцаараа 7 жил амьдарсан. Надад дутагдах гачигдах юмгүй  сайхан л амьдарч байна. Хамгийн хэцүү нь хань ижил юм. Би нэг жилийн өмнө нэг залуутай танилцаж уулзаж хайр сэтгэлийн холбоо болсон юм. Тэр минь архи уудаггүй амьдрал ч сайн залуу. Ганц тэнэг зан нь хэнэггүй. Өдөрт нэг л удаа залгана. Урд нь эхнэртэй нэг хүүхэдтэй байж байгаад 3 жилийн өмнө салсан юм байна лээ.Тэгсэн саяханаас албан ёсоор шүүхээр салаагүй шүүх дээр л байгаа юм байна. Хуучин эхнэр нь салахгүй эргэж нийлье гэсэн гэнэ. Найз маань уучилж чадахгүй гэдгээ хэлсэн байна лээ. Надад үнэхээр хэцүү байна. Би энэ хүнийг орхиод явах уу эсвэл шүүхээр шийдтэл нь тэвчээд байж байх уу. Надад зөвөлгөө өгөөч. Би ганцаардаад байна. Яагаад хүмүүс шиг сайхан амьдарч болдоггүй юм болоо. Амьдрал үнэхээр ээдрээтэй хэцүү юм. Бас гунигтай.