Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравхоёрдугаар сарын 01. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын 13. Сугар гараг. Гоё хүүхэн одтой, есөн улаан мэнгэтэй, хар нохой өдөр.

                          Барилдлага:Түлэх   
                          Шүтэн барилдлага
:Мунхрахуй       
                          Суудал: Төмөр                 

Өдрийн наран 8 цаг 20 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.