​Шинэ жил болох гээд гадуур ч хөл хөдөлгөөн, настритай хүмүүс их байх шив. Надад бол үнэндээ түй ч алга. Миний бичснийг уншаад та нар харааж ерөөх л байх ялангуяа хүүхнүүд тэхдээ л надаас өөр хүмүүс юу гэж бодож байгаа талаар мэдмээр санагдаад ер болохгүй юм.

Би гэж хорвоогийн тоосыг хөдөлгөж яваа 28-тай залуу байнаа. Би 2 жилийн өмнө өөрөөсөө 2 дүү нэг охинтой танилцсан юм. Нэг их хөөрхөн биш гэхдээ муухай ч биш хэрнээ нилээн ухаалаг зантай гэм нь жоохон хатуу үгтэй шударга талдаа л даа. Танилцаж үерхээд нэг их удаа ч үгүй бид 2 хамт амьдрах болсон юм. Их л хэрүүлтэй байдаг байсан угаасаа таарахгүй хүмүүс байсан юмуу, тэр маань нилээн ааш муутай хамгийн гол нь их уудаг байсан. Тэгэхдээ гадуур дотуур шоудаж явна гэж бол заяа нь байхгүй гэртээ л ууна. Цагаан архи огт ууж чаддаггүй дандаа л пиво… Ажлаас ирэхэд л уучихсан сууж байна, нэг найзтайгаа ч юмуу эсвэл ганцаараа. Юм бодоод л уугаад байна, тэр нь надад үнэхээр залхмаар санагддаг байсан. Эмэгтэй хүн байж энэ нээрээ гэж бодогдод л. Тэгэхдээ арчаагүй бол биш л дээ ажлаас ирэхэд хоол хийчихсэн байна, хувцас угаачихсан байна ер нь хамт амьдарсан жилийн хугацаанд би хувцсаа бол угааж байгаагүй ээ. Тэгээд хамт байсаар жилийн дараа бид нэг өдөр муудаад би гадуур хоносон.

Маргааш нь над руу чи бага дээрэлхээрэй өнөөдөр юмаа аваад яваарай гэсэн мессеж ирлээ. Би үнэндээ бол бараг тэгж хэлэхийг нь мэдэж л байсан. Очоод л хэдэн хувцсаа аваад л яваад өгсөн, тэр чигтээ дуусгая л гэж бодсон. Салаад би өөр найз охинтой болсон үнэндээ бол урьд нь надад таалагддаг байсан л даа салангуутаа тэрэнтэй нийлсэн юм. Тэгтэл салаад 10 хоногийн дараа би жирэмсэн болсон гэсэн мессеж ирдэг юм байна. Би ч шоконд орсон, 2-уулаа уулзая гэхээр нь очсон чинь би энэ хүүхдийг гаргана гэж нүд рүү минь харж байгаад хэлсэн. Ер нь өөрийнхөөрөө их зөрүүд зантай л даа. Би ч юм хэлээгүй за би орой ирье даа гээд л гараад явсан тэрнээс хойш 1 жил өнгөрч байна. Би очоогүй утсаа ч аваагүй мессежэнд нь хариу ч бичээгүй. Тэр хүүхдээ гаргасан байсан одоо хүү маань 3 сартай, фэйсбүүкээр зургийг нь хартал надтай биш гээд хэлчих вий гэмээр адилхан хүү байсан.

Жирэмсэн байхдаа над руу нилээн мессеж бичдэг байсан л даа хэцүү байна, хүүгээ битгий хаяач, намайг биш хүүгээ бод л доо гээд л одоо бодохоор үнэхээр өрөвдмөөр. Тэхдээ тэр хатуужилтай маш их тэвчээртэй бүсгүй юм. Над руу хамгийн сүүлд төрөх орон дээр байна гээд бичсэн би чамаас хэзээ ч юу ч гуйхгүй чиний амьдралд саад дараа болохгүй жаргаж яваарай… Гэхдээ хүний нулимсаар хүн жаргадаггүй юм шүү гэсэн байсан.

Би ганц ч удаа хариу бичээгүй. Харин одоо би хариу бичдэг байж л гэж бодож байна новш гэж. Тэр үед дурлалдаа сохроод буцаад очъё ч гэсэн тэрний уудаг нь бодогдоод дургүй хүрээд. Би их том алдаа хийчихсэн юм шиг санагдаад байж сууж чаддаггүй, надтай буцаж нийлнэ гэж бол хэзээ ч байхгүй л дээ намайг харахаас нүд нь хорсох биз тийм муухай зан гаргасан юм чинь. Гэхдээ л хүүгээ хармаар байна яах вэ…