Өнөөдөр аргын тооллын 2017 оны арванхоёрдугаар сарын 04. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын 16. Сумъяа гараг. Гөрөөсөн толгой одтой, зургаан цагаан мэнгэтэй, хөхөгчин үхэр өдөр.

                          Барилдлага: Үл зохилдох     
                          Шүтэн барилдлага
: Төрөхүй         
                          Суудал: Уул                   

Өдрийн наран 8 цаг 26 минутад мандан, 17 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн.

Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин ирнэ.