Сүүлийн үед этгээд чамин өнгөний сонголттой оймсийг албан ёсны хувцаслалтан дээр өмсөх хэв маяг дэлгэрээд буй билээ.

Үүний хамгийн тод жишээ болох шарк Г.Амартүвшиний оймсны сонголт залуусын сонирхлыг татаж байсан бол үүнтэй адил Канад улсын ерөнхий сайд Жастин Трюдогийн оймсны сонголтод олон нийтийн анхаарлыг ихэд татаад буй гэнэ. Тэрбээр хоёр жилийн өмнө Засгийн газрын танхимын хуралд Канад улсын төрийн далбааны зурагтай улаан оймсоор гангарч ирсэн нь хүмүүст эерэг сэтгэгдлийг төрүүлээд зогсохгүй "Эх оронч"  сонголт гэцгээж байжээ. Үүнээс хойш  ерөнхий сайд Жастин Трюдогийн оймсны сонголт олон хүний сонирхлыг татах болсон гэнэ.  

Эх сурвалж: Seen.mn