"Шинэ үе" продакшны залуу жүжигчин Л.Сөрөлт хэмээх шаггүй сайн дуулчихдаг, бас олны анхаарлыг татаж чаддаг авьяаслаг залуу гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэрбээр оюутан байх үеэсээ эхлэн  "Шинэ үе"-д орж, хошин урлагт зүтгэсэн энэ залуу жүжигчин Бооёогийн гарын шавь нарын нэг.

Тэгвэл залуу жүжигчин маань өчигдөр Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ маялаасан юм. 2013 оны сүүлийн өдрүүдэд үзэгчдээ баярлуулаад завгүй явсан Шинэ үеийнхэн өчигдөр буюу нэгдүгээр сарын 1-нд шинэ жилийн баяраа хийж амжилт бүтээлээ дүгнэжээ.

Энэ үеэр Л.Сөрөлт Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан аж. Өсч яваа залуу жүжигчиндээ уншигчдынхаа өмнөөс уран бүтээлийн амжилт хүсье.

Д.Ана