Энэ үгийг сонсоод хүн бүр нь санал нэгдэх хэдий ч тэдний зарим нь эргээд харсан бүхнээ шүүмжлээд л эхэлнэ. Заримдаа одоогийн нийгмийн хэт их шүүмжлэлийг сэтгэцийн өвчин ч гэж бодоход хүрмээр. 

Энэ нийтлэлд заавал албан ёсны тоо баримт хавсаргаад, тоон үзүүлэлт харуулаад байх хэрэггүй болов уу гэж бодож байна. Учир нь та гараад л хүмүүсийн ШҮҮМЖЛЭЛ-ийн хувь хэмжээг мэдрэх болно. Хуучин цагт Бурмаар тэтгэхээр, Урмаар тэтгэ гэсэн сайхан үг байсан ч энэ нь орчин цагт эсрэгээрээ болсон мэт.

Аливаа ажил гүйцэтгэлийг эд хөрөнгө, гар харсан байдлаар л хийнэ. Харин эхлээд Бурмаараа тэтгэчээд араас нь ШҮҮМЖлэлээрээ булна. 

Энэ бүхэнд хэн буруутай вэ гэвэл бидний энэ НИЙГЭМ гэж буруутгах байх. Ингэснээр би өөрөө тэр ШҮҮМЖлэгчийн нэг ньө болчиж байх шиг. Ингээд л яриад байвал гурвалжин тойргоосоо гарахгүй. Харин цаашид бид бусдад буруугаа чихэх бус өөрсдөө эрүүл сайхан нийгэмээ цогцлоох хэрэгтэй. Үр хүүхдүүд бидний ирээдүй хойч л энэ бүхний үр дүн. Хүн юу тарина түүнийгээ л хүртэнэ гэдэг шиг. 

Одоо цагийн энэ хэт шүүмжлэлийн орчин сүүлийн 10 гаруй жил улам газар авч, хүчээ зузаатгасаар. Энэ бүхэн нь нэгэн бодлын бидний хэт чөлөөт ардчилсан нийгмээс үүдэлтэй юу. Ардчилал хэдийгээр ард түмэнд олон давуу тал бий болгох ч буруу Ардчилсан нийгэм тогтох нь маш эрсдэлтэй зүйл. 

1980 оны өмнөх болох 1990 оны өмнөх үеийн нийгэм хэр байсныг одоогийн үетэй харьцуулвал тухайн үед маш хүнлэг, хүн хүнээ гэсэн бодлоготой санагдаж байна. Боловсролын тогтолцоо нь хүүхэд рүү чиглэсэн. Хүүхдийн зөв боловсрол нь ирээдүйн нийгмийн үндсэн суурь. Тиймээс тухайн цаг үед улс төр болон эдийн засаг бусад орны хөгжлөөс харьцангуй доогуур байсан ч хүн нийгэм хичнээн амар амгалан байсныг гэрчлэх хүн олон байх. 

Харин 90-эд оноос хойшхи нийгэм бидний одоогийн ирээдүй хойч үеийн ямар хүн болгож байна вэ. Хэдийгээр орчин үе техник технологид хөл нийлүүлэн алхаж, хөгжил дэвшилд хамтдаа гүйж яваа ч хүн хүнээ гэх нийгэм алхам алхамаар багассаар л. аливаа зүйлийг шүүмжлэлт ихэссээр. Бид үүнийгээ анзаарсан ч байдаг л зүйл мэт үүнтэй хөл нийлүүлэн яваад байна. 

Хэн нэгэн нь алдаа гаргавал хэл амаа уралдуулан муулж өмнөх хойдох алдааг нь гэнэт л ухан гаргаж улам нэгнээ газарт ортол муулна. Харин ингэж ингэж эцэстээ хүрсэн хойно гэнэт л нинжин сэтгэлээ мэдэрч, арай дэндүүлэв үү гэсэн аятай өрөвдөж хайрлаад, эсвэл хэрэггүй үйлдэл гаргаснаа гэнэт ухаарна. 

Энгийн нэг жишээ л гэхэд хотоор нэг унах өнөөх муу машиныг хүртэл муулна. Энэ тэнд нэг авто осол гарна тэнд муу Приус машин л байгаа биз гэж ярина. Яг үнэндээ 10 хүний бараг 8 нь энэ төрлийн машин унаж байгаа юм чинь нийт ослын ихэнх бүртгэлд муу яригдсан приус машин нь байж л байна шүү дээ. Гэтэл тэр машин нь муу болоод л осол гаргасан мэтээр ярина. Үнэн хэрэгтээ тэр ослыг хүн л гаргаж байгаа шүү дээ. Хүн хүндээ жолооч нь осолд холбогдсон этгээд. Гэсэн хэдий ч өнөөх амьгүй төмөр машиныг муулна. Тэр ослын үеэр хүн гэмтэж бэртсэн зүйлд санаа зовнисон нэгэн бол огт байхгүй, зүгээр  л тэр муу машиныг муулах. 

Бараг л приус унасан хүн бүр л мангар хойрго мэт ярина. Монголчуудын амьжиргааны гол хэрэглээ болсон талхыг хүн бүр л хэрэглэдэг. Гэтэл өнөөх талхыг машин шиг хэрэглээнд хэрэглэдэг бол бас л нөгөө талхыг муулаад шүүмжлээд мэдэх л улс байх шүү. 

Ингээд яриад суувал би ч бас ШҮҮМжлэгчийн тоонд орж байна.  Гэхдээ энэ сэтгэгцийн эмгэг  муу үйлдэлийг ирээдүй хойч үедээ үлдээмээргүй байна. Үр хүүхдүүддээ сайн боловсрол олгохын тулд өдөр шөнөгүй цагдан, элдэв бурмаар тэтгэхийн оронд  ХҮН хүнээрээ байх хэрэгтэй гэсэн зүйлийг ой санаанд нь буулгавал тэдний нийгэм гэрэл гэгээтэй сайхан л байна байх даа.