Сайн байцгаана уу? би одоо 27 настай. Нөхөртэйгөө гэр бүл болоод 7 жил болж байна. Анх бид 2 10 жилийн хүүхэд байхаасаа танилцаж, оюутан болоод их ч удаан араасаа гүйлгэж байж 3 жил үерхээд гэр бүл болсон юм.

Удалгүй бидэнд хөөрхөн хүү заяаж аав ээж болоод их л жаргалтай байсан. 4 жилийн дараа мөн хөөрхөн охинтой болоод их л жаргалтай байлаа. Тэгтэл саяхнаас би нөхрөө өөр хүнтэй явалддаг гэдгийг нь мэдсэн юм. Tэгээд л бөөн хэрүүл маргаан өнөө их аз жаргал бүгд байхгүй болж миний амьдрал там болсон. Харин нөхөр маань энэ бүгд алдаа байсан бүх юм дуусчихсан би чамаасаа хэзээ ч салж чадахгүй ингэж амьдын хагацал үзэж байснаас үхнэ гээд уучлалт гуйгаад өмнө минь хүртэл сөхрөөд л гуйгаад ганцхан удаа уучилчих эдр гээл байсан. би ч бас хүүхдүүдээ бодоол аль болох уучилхыг хичээж тэвчсэн юм.

Гэтэл манай нөхөр нөгөө хүүхэнтэйгээ одоо болтол харьцдаг гэхдээ тэр нь нэг газар нэг өрөөнд ажил хийж хамт суудаг хүүхэн нь тэгээд зайлшгүй ажлын шаардлагаар ингэж байна гэж хэлдэг. өдөр бүхэн ажил дээрээ хамт байдаг. Би бас одоо бие давхар бидэнд 2 ихэр хүүхэд заяасан тэгээд нөхрийнхөө хийсэн үйлдлийг бодохгүй байя гэж хичээсэн ч бодогдоод бие минь өвдөөд их хэцүү юмаа. би яах ёстойн болоо зөвлөөч