БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд Алтай өвөр говиор секундэд 7-12 метр, бусад нутгаар секундэд 3-8 метр. Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө   32-37 градус, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 26-31 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун өмнөд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 27-32 градус,  Хөвсгөлийн уулс болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 29-31 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар  бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.  Салхи баруунаас секундэд     6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 16-21 градус, бусад нутгаар 21-26 градус, өдөртөө бүх нутгаар 9-14 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 24-26 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.