Сайн байна уу. Би жирийн нэг залуу. Ажил гэрийн хооронд л амьдралтай нэгэн. Эхнэр гэртээ хүүхдээ хардаг болохоор элдэв ийш тийш зүйлд сатаарах боломж байхгүй амьдралаа л гэж явна. 

Хааяа нэг гарахаар эхнэр маань хардаад хий зүйл бодоод яриад байдаг юм. Гэртээ удаан суугаад тэгж байгаг нь ойлгодог ч заримдаа хэцүү л юм. Хийгээгүй зүйлдээ гүтгүүлээд ч байгаа юм шиг. Саяхан нэг гараад гэртээ ирээд санаандгүй байж байтал цээж хэсэгтээ маажуулсан байна, хумсны ором байна гээд уурлаад. Би ч жаахан халмаг харьсан болохоор анзаарсангүй, хувцас хунараа тайлах гэж байгаад өөрөө хальт нидэрээд гарсан юм байлгүй гээд өөрөө бас нөгөө уурлаад тэгээд ингэхээр зураас гарч байна уу гээд нөгөө хэсэгт ч хумсаараа нидэртэл нөгөөхөө баллаж арилгах гэлээ энэ тэр гээд бөөн гомдол асуудал болгоод байх юм.

Би найзтайгаа сууж байгаад л шууд ирсэн байтал элдэв зүйлд ингээд гүтгүүлээд балай юм. Тэгээд хэд хоног дуугарах ч үгүй байгаа. Намайг хуурлаа энэ тэр гээд элдэв юм сэтгэж яриад. Би одоо тайлбар хийхээр бүүр л худлаа болох юм шиг чи бантаад байна энэ тэр гээд. 

Эндээс дүгнэвэл эмэгтэй хүнийг гэрт нь удаан байлгах дэмий юм дөө.