2018.1.9, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 23
ӨВЛИЙН ДУНД ХАР ХУЛГАНА САР
ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ҮХЭР ӨДӨР

 

Аргын тооллын: 2018.1.9, Мягмар гараг
Наран ургах шингэх: 08.40-17.18
Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

 

Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээх, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.