Пикси Фокс гэх 27 настай швед бүсгүйг цахим ертөнцөд "Швед Амьд Барби" хэмээн хочилдог. Тэрбээр "Рожер Туулай" хэмээх нэртэй хүүхэлдэйн кинонд гардаг Жессика туулайтай адилхан болохын тулд маш хүнд хагалгаанд орж, бэлхүүсээ нарийн болгохын тулд зургаан хавиргаа хадуулан авчээ. 

Үүнийхээ ачаар олон хүний танил болсон тэрбээр манай гарагийн хамгийн нарийнхан бэлхүүстэй эмэгтэйгээр тодорч Гиннесийн номонд нэрээ бичүүлжээ.  Зургаан хавиргаа авахуулсан барби бүсгүй үргэлж корсет өмсдөг гэнэ.