Би одоо 29-тэй улсын байгууллагад ажилладаг энгийн нэг залуу. Өөрөөсөө 2 эгч нэг бүсгүйтэй танилцаад удаж байна. Надад анхнаасаа их таалагдсан.

Сайхан царай зүс бие хаа, боловсрол эелдэг даруухан ааш гээд түүнд өөлөх зүйл байхгүй. Гол асуудал нь тэр өмнө нь 2 нөхөртэй 2 нөхрөөсөө нэг нэг хүүхэдтэй юм байна лээ. Яагаад салсныг нь би тэр бүр шалгааж асууддаггүй. Бодвол таараагүй болоод салсан байх. Би энэ бүсгүйтэй цаашид гэр бүл болох бодолтой байгаа. Өмнө нь 2 удаа салж байсан болохоор намайг хүлээж авах болов уу? Тэрнээс өөр эмэгтэй огт таалагдахгүй юм. 2 хүүхдийг нь өөрийн хүүхэд шигээ хайрлаад өсгөнө гэж бодож байна. Гол нь тэр хүнтэй суух бодолгүй юм шиг байна лээ. Хүүхэдтэй хүнтэй суугаад сайхан амьдарч байгаа хүмүүс байдаг. Та бүхэн сургамж сэтгэгдлээ хайрлаарай…