СТА Ө.Цэрэнчунт  “VIP 100”  тоглолт энэ сарын 19-ны өдөр  “IVY” ресторанд тоглогдох гэж байна.  Дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүд энэ үдэш зөвхөн СТА Ө.Цэрэнчунтаар  дамжин та бүхэнд хүрэх гэж байна. Мэргэжлийн  өндөр түвшинд гайхалтай тоглолтыг амлаж байгаа Ө.Цэрэнчунтын хувьд энэхүү тоглолт нь эх орондоо хийж байгаа тав дахь бие даасан тоглолт юм.   Энэ удаагийн “VIP 100”  тоглолтод  “Маринский” театрын  гоцлол дуучин Маргарита Иванова  хамтран оролцож байгаа бөгөөд төгөлдөр хуурчаар Испанид  олон жил уран бүтээл туурвиж буй Монголын шилдэг төгөлдөр хуурчдын нэг С.Саянцэцэг оролцож байгаа ажээ.  

СТА Ө.Цэрэнчунт ОХУ-д  бие даасан, хамтарсан  тоглолт хийж  эх орныхоо нэрийг  өндөрт гаргаж яваа  Монголын шилдэг дуурийн дуучдийн  нэг юм.  

Сонгодог урлагийн  шилдэг  бүхнийг  мэдрэхийг  хүсвэл  үзэгч, уншигч та бүхэн  энэ сарын 19-ны өдөр  “IVY” ресторанд тоглогдох “VIP 100”  тоглолтыг зориорой.  

Тоглолтын дэлгэрэнгүйг  9909-6295 дугаарын утасаас лавлах  боломжтой.