Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нарын “Илбэе” бие даасан анхны уран бүтээлийн тоглолт энэ сарын 16,17-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнөө 19 цагаас болох гэж байна. Оюутан ахуй цагаасаа өөр өөрийн гэсэн өнгө төрхтэй бие даасан уран бүтээлүүдээ туурвиж олонд хүрсэн гэр бүлийн хосуудын хамтын уран бүтээлүүд нь монгол түмэнд илүү ойртож, аманд аялагдсан олон сайхан дууг дуулж амьдруулсанаар үргэлжилж байгаа билээ. Иймдээ ч 16 дууны уран бүтээлээс бүрдсэн “Илбэе” цомгийг үзэгч, сонсогчиддоо хүргэж, энэ удаа бие даасан тоглолтоороо учран золгох гэж байгаа юм. “Энх мэндийн аялгуугаар Монгол түмнээ ИЛБЭЕ” уран бүтээлийн тоглолтонд урилгаар монголын рок попын урлагийн домог болсон анхдагчдын нэг болох “Харанга” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ, поп дива дуучин С.Наран, МУГЖ С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг, поп опера “Ньюанс” хамтлагууд оролцож өөрсдийн олон түмэнд хүрсэн хит уран бүтээлүүдээ дээжлэх юм. Мөн тоглолтонд “Маршалл” хамтлаг, цэнгээнт бүжгийн “Хатантуул” хамтлаг зэрэг олон уран бүтээлчид хамтран оролцож байна. Тоглолтын онцлог дуучдын олонд хүрсэн хит уран бүтээлүүд 100 хувь амьдаар дуулагдаж,  гадна зорьж ирсэн үзэгчдэд тусгай сюрпризтэй. Тоглолтонд соёл урлагийг дэмжигч “Тэнүүн үйлст” ХХК, “Гангар инвест”, “Дунд урт” продакшн, “B sound” болон телевиз, фм, сонин, сайт, сэтгүүлүүд хамтран ажиллаж байна.

Дуучин Б.Болд нь 2013 онд СУИС-ийг Ц.Ерөө багшийн удирдлаганд дуурийн дуулаачаар амжилттай төгссөн бөгөөд “Чамайгаа үгүйлнэ”, “Ухаан цэцэг хоёр”, “Би нутагтаа” гэх дуунуудыг дуулж амьдруулан нэгэн үеийн уран бүтээлийн найз нөхдөөрөө хамтарч “Гэрэлт ирээдүй” цомгийг өргөн барьсан. 2012 онд төрөлх Эрдэнэт хотдоо “Би нутагтаа” бие даасан тоглолтоо хийж байсан.

Дуучин Э.Чулуунчимэг 2013 онд дуурийн урлагийн нэрт мастер М.Найдалмаа багшийн удирдлаганд мөн л СУИС-ийг дуурийн дуулаачаар амжилттай төгссөн. Оюутан ахуй цагаасаа эхлэн “Санаандгүй учирсан дурлал”, “Чамдаа заавал очно”, “Эрхэмсэг”, “Чамруу тэмүүлсэн хайр” 10 гаруй уран бүтээлийг дуулж амьдруулан “Санаандгүй учирсан дурлал” нэртэй цомог гаргасан. Мөнн Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Өдөр өдрийн нар” олон ангит киноны “Эсэн мэндийн бурхан ачтанууд” уран бүтээлийг олон түмэнд хүргэж, 2012 онд төрөлх Өвөрхангай аймагтаа “Санаандгүй учирсан дурлал” бие даасан тоглолтоо зохион байгуулж байсан юм.