Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдэд цаазын ял оноох хуулийн төсөл боловсруулан ажиллаж байгаа. Үүнтэй холбоотойгоор олон улсад хүчингийн хэрэг үйлдсэн бол хэрхэн шийтгэдэг тухай, бага насны хүүхэд хүчиндсэн бол ялыг нь хэрхэн хүндрүүлдэг талаар хүргэж байна.

  1. . Энэтхэг бүх насаар нь шоронд хорьдог

Энэтхэгт хүчингийн хэрэг үйлдсэн бол бүх насаар нь шоронд хорьдог. Ингэхдээ ямар нэгэн өршөөл үзүүлдэггүй бөгөөд нас барах хүртлээ шоронд хоригддог. Маш цөөн тохиолдолд цаазаар авах ял оноодог.

  1. Франц 15 -30 жилийн хорих ял оноодог

Хүчингийн хэрэг хийсэн хүн доод тал нь 15 жилийн хорих ял авдаг. Гэм хор, хохирлын хэмжээ, үйлдсэн хэргийн “харгислал”-аа хамаарч 30 хүртэл жилийн ял оноодог.

  1. БНХАУ цаазаар авдаг

Хятад улсад хүчингийн хэрэг үйлдсэн бол шууд цаазалдаг бөгөөд хэргийг шийдвэрлэх хугацаа нь түргэн болдог. Зарим тохиолдолд цаазаар авсан хүмүүсийг цагаатгадаг.

  1. . Саудын Арабт олон нийтийн өмнө цаазалдаг

Саудын Арабт хүчингий хэрэг хийсэн хүнийг олон нийтийн өмнө цаазаар авдаг. Тус улсад мансууруулах бодисын хэрэгт орсон хүнийг мөн олон нийтийн өмнө цаазаар авдаг хуультай.

  1. Хойд Солонгост буудан хөнөөдөг

Хүчингийн хэрэг хийсэн бол шууд буудан хөнөөдөг. Энэ ялыг эсэргүүчүүдэд мөн оноодог.

  1. . Афганистан толгойн тус газар нь буудан хөнөөдөг

Шүүхээр гэм буруутай нь тогтоох юм бол хүчингийн хэрэг үйлдэн этгээдийн толгой тус газар нь дөрөв хоногийн дотор буудан хөнөөдөг

  1. Египет Дүүжлэн хороодог

Хүчингийн хэрэг хийсэн этгээдийг дүүжлэн хороодог.

  1. Иран дүүжилнэ эсвэл бүх нийтээрээ тамлан зовооно

Иранд хүчингийн хэрэг хийсэн л бол дүүжилдэг. Зарим бүс нутагт нь заншлаас нь хамаарч тухайн гэмт этгээдийг бүх нийтээрээ амьсгал хураах хүртэл нь тарчлаадаг.

  1. ОХУ 3-20 жилийн ял оноодог байгаад химийн тариа хийх болсон

ОХУ-д хүчингийн хэрэг үйлдэгдэх юм бол гэм буруутай этгээдэд 3-6 жилийн хорих ял оноодог. Хүндрүүлсэн нөхцөлтэй бол 20 хүртэл жилийн хорих ял оноодог байсан. Улмаар 2011 оноос эхлэн хуулиндаа өөрчлөлт оруулан 14 нас хүртэл насны хүүхдийг хүчирхийлсэн бол химийн тариа хийж бэлэг эрхтнийг “ажиллагаагүй” болгодог болсон.

  1. АНУ-д мужаас хамаарч мэс засал хийх эсвэл химийн тариа хийдэг

АНУ-ын Калифорни, Флорида, Жеоржиа, Луизиана, Монтана, Орегон, Техас, Висконсин зэрэг мужуудад хүчингийн хэргийг хэрхэн хийснээс нь хамаарч ял нь өөр байдаг. Хүндрүүлэх нөхцөлтэй үед буюу удаа дараа хүчингийн хэрэг хийсэн, бага насны хүүхэд хүчирхийлсэн бол химийн тариа хийнэ эсвэл мэс заслын аргаар ажиллагаагүй болгодог.

  1. Өмнөд Солонгос химийн тариа хийдэг

Химийн тариа хийх эсвэл эм уулгаж бэлэг эрхтнийг ажиллагаагүй болгодог улсуудын нэг нь Өмнөд Солонгос юм. Тус улс 2012 оны 5-р сард дөрвөн удаа хүчингийн хэрэг үйлдсэн этгээдэд энэ ялыг оноож байсан. Ялын бодлогодоо ийм заалт оруулсан улсууд бол Аргентин, Австрали, Эстони, Молодова, Шинэ Зеланд, Польш, Орос зэрэг улсуудад химийн тариа хийдэг. Чех улсад физикийн аргаар энэ төрлийн ял гүйцэтгэсэн баримт байдаг.

Химийн тариа хийх арга...

  • эм тариаг хэрэглэх гэдэг нь тухайн хүний бэлгийн дур хүслийг хүчээр дарангуйлах арга юм. Өөрөөр хэлбэл эр бэлгийн дааврыг бууруулах замаар сексийн хүслийг 95 хувиар бууруулдаг байна. 1960 онд химийн эмчилгээ хийлгэсэн 1000 эрэгтэйн 65 хувийнх нь сэрэл хөдлөөгүй бол 18 хувь нь 20 жилийн турш сексийн чадвартай байсан аж. Өөрөөр хэлбэл химийн тариа хийлгэсэн хүн дахин хүчингийн хэрэг хийх магадлал 0-10 хувь байдаг аж.

Польш улс 2009 онд хуулиндаа өөрчлөлт оруулан хүүхэд хүчиндсэн этгээдэд химийн тариа хийх ялыг оруулж өгсөн. Ингэснээр хүүхдийг хүчирхийллээс хамгаалах дорвитой алхам болсон байдаг. Ингэснээр 15 б олон түүнээс доош насны хүүхдүүдийг хүчирхийлэх явдал багассан байдаг.

Молдав, Эстони улсууд 2012 онд хуулиндаа өөрчлөлт оруулан химийн тариа г хэрэглэх болсон.