​"Захиалгат инээд" хамтлагийн жүжигчин гэдгээрээ танигдаж кино урлагт олон хөгжилтэй дүрээрээ илүү харагдах болсон залуу жүжигчин Р.Адъяа продюсерласан анхныхаа кино уран бүтээл нь бэлэн болжээ.

"Амар медиа"-ийн бүтээл "Анирлагч" уран сайхны киноны гол дүр болон продюсерийн ажил дээр Р.Адьяа ажилласан бөгөөд киноны зохиолыг Д.Энхбаатар, Р.Оюунгэрэл нар бичиж найруулагчаар Д.Сангибат ажилласан байна.

Анирлагч киног бодит явдлаас сэдэвлэн бүтээснээрээ онцлог. Кинонд МУГЖ Д.Гүрсэд, МУСТА Ц.Баясгалан, МУСТА Э.Ууганбаяр, Р.Адъяа, загвар өмсөгч Д.Шүүдэрцэцэг, Б.Бадамцэцэг, н.Баярсанаа, Х.Батбаяр, Болорсүх, Сангибат, Батзориг, Мөнх-Эрдэнэ, Б.Алунгуа, Х.Маргад нар оролцжээ.

"Анирлагч" уран сайхны кино 2-р сарын 5-нд нээлтээ хийхээр товлогдоод байна.