Шүүх эмнэлэг гэж нэрлэж заншсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн өнөөдөр хотын төвийн А зэрэглэлийн бүсэд үйл ажиллагаа явуулсаар багагүй хугацаа өнгөрч байгаа. Хот өргөжин тэлэхийн хэрээр ШШҮХ-г хотын төвөөс нүүлгэх шаардлага байгааг асуудлыг бид энэ удаад хөндөж байна.

1.      Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хамт олон өдөр бүр гэмтэж бэртсэн хүн зөөх, цогцос тээвэрлэх зэрэг албан хэрэгцээнд хоёр машин хэрэглэдэг. Гэвч цустай, бохир машинаа ийнхүү гадаа угааж байгаа нь хэр зохистой үйлдэл вэ?

Уг нь ийм цустай, бохир машинаа тус байгууллагынхан 4 дугаартай гражид угаадаг байсан ч тэнд нь Ц.Нямдорж сайдын хэл ам дагуулсан  “0101 УНҮ” дугаартай 2017 оны Лексус 570  хэсэг байрласан. Харин өнгөрсөн долоо хоногт буурь сэлгэсэн гэх мэдээлэл байна. Уг нь хотын төвд санаaтай, санамсаргүй ямар нэгэн байдлаар ШШҮХ-ийнхэн гадаа машин угаах ёсгүй.

2.      Нас барсан хүний биеэс олон төрлийн хорт хий ялгардаг. Өөрөөр хэлбэл ШШҮХ-д цогцос хадгалдаг, бас задлан шинжилгээ хийдэг. Задлан хийх бүрт хүний биеэс гарч байгаа хороор тус эмнэлгийн эмч болон ойр орчмын хүмүүс нь хортой агаараар амьсгалж байгаа гэсэн үг.

3.      Хэрвээ ямар нэгэн байдлаар ШШҮХ-д өвчин гарч хөл хорио тогтоох юм бол тэр хавьд байрлаж буй цусны төв, Нэгдүгээр эмнэлэг зэрэг байгууллага мөн хөл хорионд орж, иргэдэд үйлчлэх боломжгүй болно.

4.      Хэрвээ  ШШҮХ хариуцлага алдаж тэсэрч дэлбэрэх, хорт хий алдагдах юм бол хотын төвд бөөндөө эрсдэлд орох болно.

5.      Даваа, лхагва, баасан гариг бүрт тус газраас оршуулга хүртэл замд битүү түгжээ үүсдэг. Өөрөөр хэлбэл ШШҮХ-ээс төв зам хүртэл түгжрэл үүсдэг бөгөөд ШШҮХ-г нүүлгэснээр энэ асуудал үүсэхгүй.  

6.      Өмнө нь ШШҮХ-г хотоос зайдуу гаргах санал гаргаж байсан ч дарга цэрэг нар нь эсэргүүцэж байсан түүхтэй. Өөрөөр хэлбэл хотын төвөөс өнөөдөр нүүлгэе гэхэд газар нь бэлэн байгаа.

Энэ мэтчилэнгээр бүх нийтийг бодсон ч ШШҮХ-г хотоос зайдуу гаргах зайлшгүй шаардлага гарсаар байна. 

А.Баярмаа